Улаанбаатрын агаарын бохирдол бол бидний “шүдний өвчин” бус, бүр “хорт хавдар”. Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар сүүлийн жилүүдэд бүхий л түвшинд толгойгоо гашилгаж буй бөгөөд эхлээд зуух пийшингээ, дараа нь нүүрс түлшээ сольсон. Ингэсэн ч агаар цэвэр, тунгалаг болсонгүй, гамшгийн түвшинд хэвээр л байна. Тэгвэл агаарын бохирдлын өөр нэг буруутныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас онцлон нэр лэж эхлэв. Тэр нь энгийн АИ-92 авто бензин юм.
Бензиний шаталтаас нүүрстөрөгч, түүний дутууисэл, азотынисэл,PMтоосонцорялгардаг. Эдгээр нь ялангуяа хөдөлгүүр бүрэн халаагүй үед, хүйтэнд, замын түгжрэлд буюу дундаж хэмд автомашинаа асаалттай удаасан зэргээс үүсдэг аж. Насжилт өндөртэй хуучин “тэрэг”нээс илүү хорт бодис ялгардаг ч гэдэг. Өөрөөр хэлбэл, аль ч төрлийн шатахуун нь хортой утаа, бодис ялгаруулдаг гэсэн үг. Нөгөөтээгүүр, АИ92 бол Монголчуудын үндсэн хэрэглээ. Үнэ нь ч хамгийн хямд буюу өчигдрийн байдлаар Улаанбаатарын дийлэнх ШТС-д нэг литрийг нь 2590 төгрөгөөр борлуулж байлаа. Харин эл шатахууны оронд хэрэглэх Евро-5 стандартын Евро-92-ыг нэг литрийг нь хямдруулсан үнээр 2660 төгрөгөөр борлуулж байв. Сар шинийн баярыг тохиолдуулан дийлэнх ШТС Евро-92ыг 3080 төгрөгөөс хямдруулаад байгаа нь энэ. Хэрэв хямдралын хугацаа дуусвал бид 3080-3100 төгрөгөөр буюу өнөөдрийнхөөс литр тутамд нь 400-500 төгрөгийн ахиу үнээр худалдан авна гэсэн үг. Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд л өргөн хэрэглээний бараа, такси үйлчилгээ, ачаа тээвэр зэргийн ханш шууд нэмэгддэг манай улсад агаарын бохирдлыг бууруулна гээд амьжиргааны түвшнийг дордуулах юм биш биз. Энэ талаар мэргэжилтнүүд, иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
“БИД ЕР НЬ ХЯМД ШАТАХУУН ХЭРЭГЛЭДЭГ ШҮҮ ДЭЭ”
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ирэх зургаадугаар сарын 1-нээс хотын төв хэсэгт энгийн АИ-92-ыг борлуулахгүй. Олон улсад ч энгийн буюу Евро-2 стандартын АИ-92-ыг хэрэглэхээ больсон. Ингэснээр агаарын чанар сайжирч, бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буурна. Октан өндөртэй шатахуун хэрэглэснээр агаарын чанарыг сайжруулахад чухал алхам болох талаар олон улсын судалгаанууд бий. Бид алийн болгон хямд бөгөөд чанар муутай түлш хэрэглэх вэ. Олон улсын жишигт нийцсэн, нийгмийн эрүүл мэндэд ч тустай, сайжруулсан шатахуун хэрэглэх нь зөв гэсэн шийдвэрийг НЗДТГ, БОУАЯ зэрэг байгууллагатай зөвшилцөн гаргасан. Улаанбаатарын хэмжээнд шатахуун түгээх 280 станц бий. Эдгээрээс хотын төвөөр байрлалтай 70-д нь энгийн АИ-92-ыг хориглох юм. Иргэд хотын захын дүүрэгт байрлалтай ШТС-уудаас хуучнаа худалдан авч болно” гэлээ. Үнийн өөрчлөлт, шатахууны ханшийн нэмэгдэл иргэдийн амьжиргаанд нөлөөлөх, эсэх талаар судалсан, үгүйг лавлахад тэрбээр “Өдгөө Евро-92-ыг хямдруулсан дүнгээр 2660 төгрөгөөр борлуулж буй. Цаашид эл үнэ өсөхгүй гэх баталгаа байхгүй. Аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ, өртөг зах зээлийнхээ зарчмаар л тогтдог шүү дээ. Харин ч бүх төрлийн шатахууны үнэ сүүлийн 3-4 жилд нийт 8-10 хувиар л өссөн. Тухайлбал, сүүлийн 3-4 жилд шатахууны ханш 8-10 хувиар нэмэгдсэн атал зарим бараа, бүтээгдэхүүний үнэ 40-100 хувиар өссөн байгаа юм. Тиймээс шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний ханшид шууд нөлөөлдөг гэх нь ташаа ойлголт. Бид ер нь хямд шатахуун хэрэглэдэг шүү дээ” гэлээ.
ЗУСЛАНГИЙН БҮСЭЭС ЭНГИЙН АИ-92 ХУДАЛДАН АВААД, ХОТЫН ТӨВӨӨР ДАВХИАД БАЙВАЛ НЭМЭРТЭЙ ГЭЖ ҮҮ
Тэгвэл “М-ойл” компанийн хотын төв дэх ШТС-ын нэгэн түгээгч “Манайд одоохондоо энгийн АИ-92-ыг борлуулж байна, Евро-92 байхгүй. Ирэх зургаадугаар сараас энгийнийг нь зарахгүй гэсэн. Бас Евро-92-ыг хуучин үнээр нь буюу 3000 гаруй төгрөгөөр борлуулах мэдээлэл бий. Эдгээр бүтээгдэхүүн хоорондоо ямар ялгаатайг нь сайн мэдэхгүй. Бас БНХАУ-д Евро-2 стандартын шатахуун байдаггүй. Манайх урд хөршөөс худалдан авах шатахууны хэмжээгээ тогтмол өсгөж буйгаас Евро-5-ыг л нийлүүлэх боломжтой гэж ойлгосон” хэмээв.
Баянгол дүүргийн иргэн Т.Азжаргал “Өнгөрсөн даваа гарагт хотын төвийн дийлэнх ШТС-д энгийн АИ-92 байсангүй. Өнөөдөр ч “Сод Монгол”-ын станцуудад алга. Тиймээс зус лангийн бүсэд байдаг ШТС-аас энгийнийг нь худалдан авлаа. Цагаан сарын үеэр Евро-92-оор цэнэглээд, орон нутаг руу явсан юм. Шатахууны банкаа дүүртэл цэнэглэж гараад, тооцтол энгийн АИ-92-оос бага км яваад дууссан. Октан өндөртэй бензин чинь амархан, хурдан шатдаг юм биш үү. Би ээлжийн ажилтай, ажлынхаа зав чөлөөгөөр таксинд явдаг. Одоогоор таксины үнэ км нь 2500 төгрөг гэж буй. Хэрэв байнга Евро-92 зарцуулбал үнэ, шаталтыг нь тооцсон ч тэр такси үйлчилгээний төлбөрөө нэмнэ дээ. Ер нь зуслангийн бүсээс энгийн АИ-92 авчихаад, буцаж хотын төвөөр давхиад байхаар ямар нэмэртэйг ойлгохгүй байна шүү” гэлээ.
Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс манай улсад зонхилон ашигладаг шатахууны чанар, шаталтаас үүдсэн агаарын бохирдлын талаарх судалгаа бий, эсэхийг тодрууллаа. Мөн энгийн АИ-92-ыг Евро92-оор сольсноор ямар эерэг өөрчлөлт гарахыг асуухад “Манайд ямар нэг судалгаа байхгүй. Иргэдийн олонх нь автомашиндаа хэрэглэдэг шатахууныг сольж, сайжруулснаар ямар өөрч лөлт гарах талаарх судалгаа, шинжилгээ хийлгүүлэх хүсэлт, захиалга ч алга” гэв.
Юутай ч дарга нар маань агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энгийн буюу Евро-2 стандартын АИ-92-ыг халах нь ойлгомжтой боллоо. Ингэхдээ хагасалж халах (хотын төвийн ШТС-д борлуулахгүй, захынхад нь зарна гэх мэтээр) юм байна. Тэгвэл хотын захын дүүргээс АИ-92 худалдан аваад, төвөөр давхиад байвал яах бол. Агаарын чанарт эерэг өөрчлөлт гарах уу. Нөгөөтээгүүр, Евро-92-ын үнэ нь дээр дурдсанаар хямдарснаараа 2660 төгрөг хэвээр үлдвэл яах вэ. Энгийн нь өчигдрийн ханшаар 2590 гэвэл литр тутамдаа 70 төгрөгийн зөрүүтэй бүтээгдэхүүнүүд чанарын хувьд ялгаатай юу. Эсвэл Евро-92-ыг 3000 гаруйгаар буюу одоогийнхоос 400-500 төгрөгөөр илүү үнээр борлуулах уу. Ийм нэмэгдэл иргэдийн амьжиргаанд хүнд тусах нь мэдээж.
Нийслэлд амьдарч буй хүн бүрийн хувьд агаарын бохирдолд эмзэг, бухимдалтай, “халуун” сэдэв. Хэн ч “муу” шатахуун хэрэглээд ор чин тойрноо ч, өөрийгөө ч хордуулаад явахыг хүсэхгүй. Гэхдээ Евро-92-ыг хэрэглүүлэх шийд вэр учир дутагдалтай гэдгийг олон нийт шүүмжилж байна.
Улаанбаатар дахь нийт ШТС-ын дөрөвний нэгд буюу 70 орчимд нь Евро-92 борлуулаад өөрчлөлт гарах уу. Харин ч хотын захаас арай хямд шатахуун авах дараалал үүсэж, замын хөдөлгөөний эрчим нэмэгдэх бус уу. Бас олон улсын судалгаа л яриад буйгаас НЭМҮТ, БОУАӨЯ зэрэг байгууллагаас манай улсын цаг уурын нөхцөл, агаарын хэм, автомашины насжилт зэргийг тооцсон шатахууны нөлөөллийн судалгаа хийж, иргэдийг бодит мэдээллээр хангавал зохино. Мөн шатахууны октаныг, шатал таас үүдэх утаа, агаарт үзүүлэх нөлөөг шалгадаг мэргэжлийн лаборатори ч алга.
С.Дулам