Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Сүрэг чоно айлын хот руу дайрснаас 80 мал хорогджээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хашаатай мал руу таван чоно сүрэглэн дайрчээ. Сүрэглэсэн чо­но 103 мал сэгчсэнээс 80 нь үхэж, 23 бог шар­хад­­сан байна. Иймд хээрийн боохой ихтэй бүс нут­­гийн иргэдийг сэрэмжтэй байхыг Говь-Ал­­тай аймгийн Цагдаагийн газраас ан­хаа­руул­лаа.
2025-01-08

Үжлийн шалтгаант эхийн эндэгдэл  өндөр байна гэв

Эх барихын үжлийн тохиолдлуудад хийсэн эмнэл зүйн аудитын үр дүнгийн талаар өчигдөр эмч, мэргэжилтнүүд хэлэлцлээ.
2025-01-08

Мөсөн сийлбэрийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуул­сан мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын баг ам­жилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэн боллоо. 
2025-01-08

Оюутнууд УИХ-ын гишүүдээс зөвлөгөө авч, цалинтай дадлагажих боломжтой

УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд оюут­нуудыг ажиллуулж, цалинтай дадлагажуулах “Нээлт­тэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ.
2025-01-08

Барилга, худалдааны салбарынхны дундаж цалин 24 хувиар өсжээ

Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц бүр­дүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуул­даг “Зангиа портал” ХХК 2018 оноос хойш жил тутам хийж буй цалингийн ээл­жит судалгааныхаа үр дүнг олон нийтэд та­нил­цуул­лаа.
2025-01-08

Баянзүрх дүүрэгт “Приус-20” загварын автомашин шатав

Баянзүрх дүүргийн нутагт өчигдөр “П­риус-20” загварын автомашин шатжээ.
2025-01-08

Цахим хичээлд эцэг, эхийн оролцоо чухал гэв

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах буюу X-XII ангийнхан өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3 хүртэл цахимаар хичээллэсэн. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас цахим хичээлийн үр дүн, давуу ба сул талын талаар сурагчдаас санал асуулга авсан байна.
2025-01-08

УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзсэн иргэн Б.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаараа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “D-Parliament” цахим системээр дамжуулан иргэд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 50 хүртэлх хувиар бууруулах санал гаргасан.
2025-01-08

Сингапурт 40-өөс дээш насныханд цахим, танхим хосолсон сургалт санал болгож байна

Сингапурт 40-өөс дээш насныхныг их сур­гуульд суралцаж, дээд боловсрол эзэм­ших боломжоор хангахын тулд тусгай хөтөлбөр санал болгон, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгохоор болжээ.
2025-01-08

Жилийн орлого нь 200 мянган ам.доллароос бага бол МIT-д үнэгүй суралцана

Сургалтын чанар, судалгаа хөг­жүү­лэл­­­тээрээ дэлхийн шилдэг их сургуульд тоо­­­цогд­дог АНУ-ын Массачусетсийн тех­но­­ло­гийн хүрээлэн (MIT) академик бо­ловс­­ролын хүртээмжийг нэмэгдүүлэх зо­рилготой сан­хүү­гийн дэмжлэгийн хөтөл­бө­рийнхөө бос­го үзүүлэлтийг шинэчилсэн талаараа мэ­дээлэв.
2025-01-08

“Төрийн өмчит компани ашиггүй ажилладаг гэх ойлголтыг хална”

Төрийн өмчийн 120 гаруй компанийг 70 болгон цөөлөхөөр төлөвлөжээ. Ямар шалт­гаанаар татан буулгаж, нэгт­­гэхийг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх юм байна. Үүний дагуу Төрийн болон орон нут­гийн өмчит компанийн бүтээмжийг нэмэг­дүү­лэх, засаглалыг сайж­руулах тухай хуу­лийн төслийг Засгийн газ­раас УИХ-д өргөн ба­рихаар бэлтгэж буй аж.
2025-01-08

“Шинэ тойрог авто зам”, “Шинэ Их тойруу” төслийн ТЭЗҮ, зураг төсөвт 32 тэрбум төгрөг зарцуулах нь

Нийслэлд “Шинэ тойрог авто зам”, “Шинэ Их той­руу” гэсэн авто замын хоёр төсөл хэрэгжүүлэх тө­лөвлөгөөг албаныхан гаргажээ. Уг хоёр төсөл нь өд­гөө ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, зөвлөх үйлчил­гээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах шатандаа яваа аж. Энэ ажилд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөн­­­­­гөнөөс нийт 32 тэрбум төгрөг зарцуулахаар бо­лоод буй юм.
2025-01-08

Нийслэлийн эмнэлгүүдэд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна­­­

Томуу, томуу төст өвчний өнгөрсөн до­­лоо хоногийн нөх­цөл байд­лын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. Улаан­­­баа­­тар хо­­­тын хэм­жээнд өвчний тархалт дэгдэл­тийн түв­­­шинд хү­рээд бай­гаа аж.
2025-01-07

“Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг толилуулна

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн ний­гэм­­­лэ­­гийн 75 жилийн ойг тохиолдуулан “Тэн­гэ­рийн сум” түүхэн дуу­­­лалт жүжгийг “Цагаан лавай” болон Төмөр замын чуулгынхан хамт­­­ран энэ онд үзэгчдийн хүртээл болгох нь. 
2025-01-07

Автобусны дулаан зогсоол ажлын цагаар ч түгжээтэй

Идэр есийн хүйтэн эхлээд байхад ав­­тобусны дулаан зогсоолууд ажил­лахгүй байна. Энэ сарын 4-нд нийс­лэлд -20 орчим хэмийн хүйтэн бай­лаа. Авто­­бусны буудалд зогсох хүмүүс даар­сан­­даа дулаацахаар гараа үлээж, хөлөө хав­­­сарч харагдана. “Хархорин” захын ой­­­рол­­­цоох автобусны буудлын орчимд ду­­­лаан зог­­­­соол уг нь байрлуулжээ.
2025-01-07

Говь-Алтай аймагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдлөв

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт га­зар 3.8 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруул­бал, Бугат сумын төвөөс баруун урагш 38, Төг­рө­гөөс 84, Алтайн төвөөс баруун хойд зүгт 107 км зайд уржигдар 15.26 цагийн орчимд газар хөдөлс­нийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээ­лэн­­гийнхэн мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэд­­рэгд­сэн ч учирсан хохиролгүй гэнэ.
2025-01-07

Хөрсний ус шавхаж, байгаль орчинд хохирол учруулсан “Риверстөүн пропертийз”-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзлээ

Их хэмжээний хөрсний ус шавхаж, байгаль ор­­чинд хохирол учруулсан ч холбогдох бай­гуул­­лагаас ногдуулсан нөхөн төлбөрийг ба­раг­­­дуулахаас татгалзаж, Засгийн газрыг шүү­­­хэд өгсөн “Риверстөүн пропертийз” ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэр­­гийн давж заалдах шатны шүүхээс үндэс­лэл­гүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.
2025-01-07

83 мянга гаруй хүүхэд гэртээ байхдаа ахуйн осолд өртөв

Ерөнхий боловсролын сургуулийн су­рагч­­­дын нэгдү­­­­гээр улир­лын амралт өнгөрсөн са­рын 23-наас эхэлсэн би­лээ. Нийс­­лэ­лийн су­рагч­дын амралт энэ сарын 24-нд дуусах бол орон нут­гийнхан 17-нд хичээлдээ орох юм.
2025-01-07

Нарансэвстэйн боомт байгуулахыг эсэргүүцсэн өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зурав

Засгийн газрын үйл ажиллагааны хө­төл­бөрт багтсан, Нарансэвстэйн боомтыг сэр­гээж нээх ажлыг эсэргүүцэн УИХ-ын Тамгын газ­рын “D-Parliament” цахим хуудсанд олон ний­тийг төлөөлөн өргөдөл байршуулсан Н.Анх­заяагийн санаачилгыг 25 хоногт 33 041 хүн дэмж­жээ. Тод­руулбал, хуульд заасан хуга­цаанд хан­галт­тай буюу 41-өөр илүү гарын үсэг цуг­луулсан бай­на.
2025-01-07

Хяргас нуурын мөс цөмөрч, суудлын автомашин осолджээ

Увс аймгийн нутагт Хяргас нуурын мөс цө­мөрч, суудлын автомашин суусан осол өчиг­дөр гарсан байна.
2025-01-07