Эрчим хүчний зохицуулах хорооныхон 2024 оны тайлангийн хурлаа өчигдөр хийж, ЭХЯ-ны удирдлагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч 180 байгууллага болон салбарын төлөөллүүд оролцлоо. Өнгөрсөн жил манай улс 11.6 сая кВт.цаг эрчим хүч хэрэглэсэн нь өмнөх оныхоос 5.9 хувиар өссөн дүн юм. Нийт хэрэглээний 75.3 хувийг дотоодын эх үүсвэрээс, үлдсэн 24.7 хувийг импортоор хангасан байна. Улсын хэмжээнд тусгай зөвшөө - рөл эзэмшигч есөн компани ОХУ, БНХАУ-аас нийт 2864.3 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 705 тэрбум төгрөгөөр импортолжээ. Тэр дундаа ОХУ-аас худалдаж авсан эрчим хүч өмнөх оныхоос 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй. 2024 онд Монгол Улсын эрчим хүчний өвлийн оргил ачаалал 1655 МВт хүрсэн нь өмнөх оныхоос 1.2 хувиар өсжээ. 2023 онд өвлийн оргил ачаалал 1636 МВт байсан бол түрүү жил нь 1469 МВт буюу жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа юм. Түүнчлэн манай улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1814.4 МВт болж өсжээ.
Г.Сансар