Эрчим хүчний салбарт иргэдийн аюулгүй байдал хөсөр хаягджээ
Цахилгаантай холбоотой ослын улмаас жилд дунджаар 500 мянга орчим хүн амиа алдаж, сая сая хүн бэртэж гэмтдэгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын мэдээлэлд дурджээ. Энэ төрлийн осол нь ажлын байран дахь үхлийн шалтгааны дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг гэнэ. АНУ-д зөвхөн өнгөрсөн онд гэхэд 300 гаруй ажилтан цахилгааны ослын улмаас нас барсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын байгууллага (OSHA)-аас нь мэдээлсэн байна.
2024-12-18
Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээ нэвтрүүлжээ
Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээг иргэн Ж.Золбоо санаачлан өнгөрсөн сарын 1-нээс нэвтрүүлжээ. “Хүргэлтийн эргэлт” нэртэй уг үйлчилгээ нь Улаанбаатарын түгжрэл, халтиргаа гулгаа, хүйтэн цаг агаараас шалтгаалаад дотнын хүмүүсээ эмнэлэгт хэвтэхэд нь эргэж чадахгүй байгаа иргэдэд туслах зорилготой.
2024-12-17
Ханиад, томууны тархалт 43 хувиар ихэслээ
Нийслэлийн хэмжээний эмнэлгүүд дэх томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг ЭМЯ-наас өчигдөр ээлжит мэдээллээрээ хүргэлээ. Улаанбаатарт ханиад, томууны дэгдэлт алаг цоог хэвээр байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож танилцуулсан.
2024-12-17
“Элит балет”-ынхан БНСУ-д тоглоно
Монголын балетын урлагийг олон улсын үзэгчдэд таниулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Элит балет” компанийнхан энэ сарын 21-нд БНСУ-д тоглохоор болжээ. Тэд П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик ба гайхамшгийн орон”-ыг медиа арт балетын хэлбэрээр Солонгосын “Eoul art center”-т хоёр удаа тоглохоор товлосон байна
2024-12-17
Ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгчээ
Улаанбаатарын агаарын бохирдол хэрээс хэтэрснийг иргэд байнга шүүмжилж буй ч албаныхан тоохгүй байсаар өдий хүрсэн. Нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн нь ойлгомжтой тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямартай ч нэг алхам хийе гэж тооцсон бололтой
2024-12-17
ХХААХҮЯ-ны газрын дарга асан Л.Чой-Иш, М.Энх-Амар нарыг дахиад шүүхэд шилжүүллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарт холбогдох, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахиад шүүхэд шилжүүллээ.
2024-12-17
Цахим орчин сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ
“Дижитал орчин ба мэргэжлийн сэтгүүл зүй” хэлэлцүүлгийг “Балдорж” сан, Соёл урлагийн их сургуулийнхан хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МУИС, СУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Отгонтэнгэр” их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш нар оролцож, судалгааны ажлуудаасаа танилцуулсан юм
2024-12-17
Экологийн коридор бүхий зурвас газруудыг тусгай хэрэгцээнд авав
Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 5926, Сонгинохайрханы 21 дүгээр хороон дахь 14 419, нийт 20 345 га талбайг нийслэлийн ИТХ-ын 24/18 дугаар тогтоолоор экологийн коридорын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
2024-12-17
Богдхан уулыг нүхлэхийг эсэргүүцлээ
Дархан цаазат Богдхан уулаа нүхлэхийн тулд их мөнгө зарцуулах гэж буйг эсэргүүцэж байгаагаа Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өчигдөр мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт хандан дээрх асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж буйгаа тэрбээр дурдсан.
2024-12-17
Буриад өв соёл судлалын музейтэй болно
Дорнод аймгийн Дашбалбар сумд Буриад өв соёл судлалын музей ашиглалтад оруулахад бэлэн болсныг тус нутагт ажиллаад ирсэн аялал жуулчлалын мэргэжилтнүүд мэдээллээ.
2024-12-16