Үндэсний бичиг соёлын өдрийг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд Монголын үндэсний музейн хамт олон сан хөмрөгтөө хадгалж буй монголчуудын уламжлалт бичиг үсгийн түүх, хөгжил хувьслыг харуулсан “Үндэсний бичиг Өв соёл” үзэсгэлэнг өнөөдөр дэлгэх нь. Энэ сарын 12 хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэнд Францын хаан Гоо Филиппт Ил хаан Өлзийтөөс илгээсэн захидал, Хар бухын балгаснаас илрүүлсэн үйсэн дээрх бичгийг ӨД БЭХ толилуулж буйгаараа онцлогтой юм байна. Мөн тус үзэсгэлэнг зорин очсоноор монгол бичгээр туурвисан эртний ховор судар, ном, бийр янтай, үнсэн самбар, Манж болон Богд хаант Монгол Улсын тамга тэмдгүүдийг бодитоор нь харах боломжтой. Түүнчлэн 19201940 оны ном, сонин сэтгүүл, нэрт монголч эрдэмтэн В.Котвичийг Судар бичгийн хүрээлэнгийн жин хэнэ гишүүнд өргөмжилсөн бичиг, Мар шал Х.Чойбалсан, Ж.Самбуу тэргүүтэй төр зас гийн удирдагчдын одон медаль зэрэг эд өлгийн 100 гаруй зүйлийг тольдох боломжтойг тус музейнхэн тодотгосон юм.
У.Цэцэг