Цаг уурын байгууллагаас энэ сарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх гэнэ. Харин хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ. Сарын эхээр баруун аймгууд, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орно. Ихэнх нутгаар салхи шуурга шуурч, сэрүүсэх гэнэ. Сарын сүүлийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй буйгаас гадна энэ сар бүхэлдээ салхи шуурга ихтэй байх нь. Тодруулбал, Говь-Алтай, Баян¬хонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх аж. Харин Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Иймд иргэд цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулт, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулав.
Ч.Болор