Төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэ мэг дүүлэх бодлогын хүрээнд дүүргийн эмнэл гүү дэд хавдрын тусламж, үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж буй. Үүний хүрээнд Баян гол дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн дэргэдээ Хавдрын төв байгуулж, уржигдраас иргэдэд үйлчилж эхэлжээ. Тус төвд хавдраас урьдчилан сэр гийлэх, эрт илрүүлэх, мэс зас лын болон системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх аж. Мөн сэргээн засах, сэтгэл, хөдөл гөөн засал, хоол эмчилгээ, зөвлөгөөг нэг урс галаар хүргэх юм байна. Төвийг байгуулсан даруйдаа хавдрын хи мийн эмчилгээний төрөлд HIPEC (Hyperthermic Intraperitoneal Chemotherapy) аргыг нэвт рүүлсэн гэнэ. Дүүргийн Эрүүл мэндийн тө вийн хөн 2008 оноос хойш хавдрын тус ламж, үйл чилгээг амбулаториор үзүүлж ирсэн туршлагатай. Улмаар 2018 оноос өнөөд рийг хүртэл 10 ор той, Хими, хөнгөвчлөх эм чилгээний тасаг таа хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж байсан юм. ЭМЯ-наас цаашид хавдрын тусламж, үйлчилгээг нийслэл, орон нутагт цогцоор нь үзүүлэхээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, менежментийг нь сайжруулах ажлыг тасралтгүй хийх гэнэ. Ингэснээр иргэд хавдрын тусламж, үйлчилгээг оршин суугаа газар нутагтаасан хүүгийн эрсдэлгүй, чанартай, хүр тээмжтэй авах боломж бүрдэнэ гэв.
О.Оргилох