ГАНБАТ: Дэлхийн технологийн амин сүнс физик дээр л тогтдог
Колумбийн Букараманга хотноо болсон Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас манай шигшээ баг дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ. Дэлхийн 90 орны 400 гаруй шилдэг сурагчтай өрсөлдөн, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын багийн дасгалжуулагч нарын нэг, Физикийн улсын олимпиадын хорооны дарга, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, Гавьяат багш М.Ганбаттай ярилцсанаа хүргэж байна.
2026-07-27
Европын аялал жуулчлал тогтвортой өсөлтөө хадгалж байна
Европын аялал жуулчлал дэлхийн макро эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан тогтвортой өсөлтөө хадгалж, жуулчдын урсгал улам нэмэгдэж буйг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас мэдээлэв. Аяллын болон нислэгийн захиалгын систем ханган нийлүүлэгч “Амадеус” компанитай хамтран тус байгууллагаас гаргасан “Аяллын чиг хандлага ба төлөв байдал-2026” тайланд энэ талаар дурдсан байна.
2026-07-27
Намд зүтгэж, намтраа зузаалсан Д.Рэгдэл
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-07-27
“Яруухан” гарди М.Лхагвагэрэл
Үндэсний болон чөлөөт бөх хэмээх хоёр өөр ертөнцөд зэрэг амжилт гаргаж, монгол түмнээ олимп, дэлхийн дэвжээнд баярлуулж яваа хүн бол Мөнхтөрийн Лхагвагэрэл. Түүнийг зөвхөн улсын гарди цол, эсвэл дэлхийн дэвжээнээс хүртсэн медалиар нь тодорхойлбол хэтэрхий хайрцагласан хэрэг болох биз ээ.
2026-07-25
Тавантолгойн метан хийн төсөлд 762 сая ам.долларын санхүүжилт босгожээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade gas” компани Тавантолгойн орд дахь “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн төслийн нэгдүгээр шатыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Түүнчлэн тус компани өрөмдлөг болон шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр барихад зориулж 1.1 тэрбум австрали доллар буюу 762 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон байна.
2026-07-24
Ирэх өвөл 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах нь
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй зарим арга хэмжээний төлөвлөгөө болон Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжүүлэх Нүүрс-пиролизын үйлдвэр төслийн явцыг хэлэлцлээ. Улмаар Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол баталж, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөв.
2026-07-24
Өндөр орлого олохыг хүсвэл ажлын үнэ цэнийг өсгөдөг хотыг сонго
Германы хөрөнгө оруулалтын “Deutsche” банк дэлхийн хотуудын эдийн засгийн өнгөрсөн оны үзүүлэлтийг танилцууллаа. Үүнд Швейцарын Женев, Цюрих, АНУ-ын Сан Франциско, Бостон, Чикаго, Нью-Йорк, Австралийн Сидней, Норвегийн Осло, Данийн Копенхаген болон Люксембург тэргүүлсэн байна.
2026-07-24
Замын хураамжийг нэмсэн шийдвэрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж, иргэдийн халаасыг “сэгсрэх ” нь
Зам, тээврийн яамныхны саналаар Засгийн газраас шийдвэр гаргаж, Авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч буй тээврийн хэрэгслээс авах хураамжийг эрс өсгөхөөр болсон. Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр гэгчээр хүмүүс баяр наадамд анхаарлаа хандуулсан үед гэнэт ийм шийдвэр гаргаж, арайхийн амьдралаа залгуулж буй ард иргэдийнхээ цалин, орлогоос их хэмжээгээр мөнгө татахаар болоод буй юм.
2026-07-24
Сайд асан Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын Т.Дүүрэн нарын хэргийг дахин шалгуулна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн, “Гэрэгэ тауэр”-ын эзэмшигч гэх П.Хишигбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ.
2026-07-24
Япончуудтай хамтран гамшгийн аюулын зураг гаргана
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн Япон Улсын “Кисо жибан консалтантс” компанитай ул хөрсний хөлдөлт, овоолт, цэвдэг, үерийн эрсдэлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. SAR зэрэг зайнаас тандан судлах дэвшилт технологи ашиглан мэргэжлийн түвшинд эрсдэлийн үнэлгээ хийдэг гадаадын компанитай хамтарснаар гамшгийн аюулын зураг гаргаж, үүний дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэнэ.
2026-07-23
Д.АМАРСАНАА: Жендерийн эрх тэгш байдал аль ч улсад бүрэн хангагдаагүй
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 2027-2030 оны гишүүний сонгууль өнгөрсөн сард Нью-Йорк хотноо болоход Монгол Улсаас нэр дэвшүүлсэн жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа шилэгдсэн юм. Ийнхүү тус хороонд манай орноос “суудал”-тай болж, тэрбээр дэлхийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, жендерийн тэгш байдлыг хангах үйл хэрэгт гардан оролцож, сайн туршлагыг дэлгэрүүлэхээр болсон нь яалт ч үгүй онцлох үйл явдал мөн билээ.
2026-07-23