
Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Стар” худалдааны төвийн таван давхрын ресторанд өнгөрсөн баасан гаргийн 07.59 цагт гал гарсан тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10 болон 14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч очиход 200 ам.метр террас болон 800 ам.метр үйлчилгээний талбай бүхий рестораны гал тогооны хэсэг шатаж байж. Улмаар аврагчид түймрийн тархалтыг 08.35 цагт зогсоож, 09.50 цагт бүрэн унтраан, үйлчилгээний зориулалттай таван давхар барилгыг аюулгүй болгон хамгаалсан аж.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахилгаан хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг дээрх байгууллагаас анхаарууллаа.
У.СҮРЭН