Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Викториа Делмон нь төр, хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэгийг улам сайжруулах хүрээнд Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн корпорац, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах юм байна.
“Байгалийн арвин нөөц баялагтаа түшиглэн Монгол Улс хувийн хэвшлийн шинэ хөрөнгө оруулалт татах, илүү төрөлжсөн, цочролыг сөрөн тэсвэрлэх чадвартай эдийн засгийг цогцлоох боломжтой.
Дэлхийн банк групп нь Засгийн газар болон хувийн хэвшилтэй хамтран хөрөнгө оруулалт татах, энэталынэрхзүйнорчныг сайжруулах, эдийн засгийн өсөлт, ажлын байр болон урт хугацааны хөгжилд хөтлөх шинэчлэлийг дэмжин ажиллах болно” хэмээн тэрбээр онцолжээ.
Хатагтай Делмон нь Африк, Зүүн Европ, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан дэд бүтцийн санхүүжилт, компанийн нэгдэл, худалдан авалт, дэд бүтцийн төслүүдийн бүтэц, бодлогын шинэчлэлийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай.
Оксфордын их сургуульд хуулиармагистрын зэрэг хамгаалсан тэрбээр анх 2006 онд Дэлхийн банканд хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчийн харьяа газарт ахлах зөвлөхийн албан тушаалд томилогдсон бөгөөд дараа нь Усны асуудал хариуцсан газарт ажиллаж байв.
Түүнчлэн 2020 онд Олон улсын санхүүгийн корпорацын Сингапурт байрладаг Ази, Номхон далайн бүсийн Дэд бүтцийн газарт хөрөнгө оруулалт хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ хариуцсан менежерээр шилжин, банкны санхүүжилт татах боломжтой дэд бүтцийн төслүүдийг боловсруулах чиглэлээр мэргэшсэн багийг удирдан ажилласан бөгөөд үүнд Монгол Улсын хэд хэдэн төсөл багтаж байжээ.