Монголын анхны хувийн, чөлөөт “25 дугаар суваг” телевиз 30 нас хүрлээ. Түүхт ойг тохиолдуулан ардчиллын түүхийг бичилцэж, чөлөөт телевизийн өнгө төрхийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан уран бүтээлч, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Алтан гадас” одонгоор “25 дугаар суваг” телевизийн ууган ажилтнуудын нэг Ч.Бүрэнжаргал, техникийн албаны инженер Б.Баяр, маркетингийн албаны менежер Ч.Уранчимэг, нэвтрүүлгийн албаны найруулагч Д.Эрдэнэбаяр, эвлүүлэгч Д.Бямбадорж, М.Мөнх-Алдар, зураглаач К.Амармэнд, техникийн албаны инженер Н.Цогт-Ирээдүй, кино албаны дуу оруулагч Х.Мөнх-Оргил нарыг шагнажээ. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар нэвтрүүлгийн албаны зураглаач Ц.Шижир-Эрдэнэ, маркетингийн албаны менежер Г.Ариунзаяа, мэдээний албаны сурвалжлагч, сэтгүүлч Б.Хангай, жолооч Т.Жамьянжав нарыг шагнасан байна.
Үүнээс гадна Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангийн тушаалаар нэвтрүүлгийн албаны зураглаач Г.Алтанхүү, мэдээний албаны зураглаач Б.Түмэнбаатар нарт “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг олгов. Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тушаалаар жолооч Т.Жамьянжавыг “Хүндэт жуух бичиг”-ээр, Д.Ганзориг, Б.Анхбаяр нарыг “Онц тээвэрчин” цол тэмдгээр шагнасан юм.
У.Цэцэг