Дуу хуур, өв соёлын өлгий нутаг болох Дундговь аймгийн Баянжаргалан сумын харъяат, уртын дуучин Ч.Шинэбаяр, Р.Хандсүрэн, Т.Шануу нарын нэрэмжит “Боржигин аялгуу” уртын дууны уралдаанд говийн гурван аймгийн уран бүтээлчид дөрвөн насны ангилалд оролцов. 10-13 насны хөвгүүдээс З.Мөнхболд, охидоос Б.Саруулзаяа (Дундговь) түрүүллээ. Уг ангилалд Боржигин түрлэг холбооны шагнал болох “Өсөх ирээдүйтэй дуучин” шагналын эзнээр Н.Эмүжин (Дундговь) тодорч, шилдгийн шилдэг шагналыг Ц.Отгонханд (Говьсүмбэр Сүмбэр сум) гарджээ. 14-17 насныхны эмэгтэйчүүдийн төрөлд Б.Алтанцэцэг, эрэгтэйчүүдээс У.Билгүүн тэргүүн байр эзэлсэн юм. 18-50 насныхад эмэгтэйчүүдээс Ө.Энхжаргал алтан медаль хүртэж, шилдэг морин хуурчаар Н.Энхбаяр, Д.Ууганбаяр нар шалгарсан байна. 51-ээс дээш насны ангилалд С.Нэмэхжаргал аваргаар шалгарсан бол А.Цэцэгмаад уртын дууны холбооны шагналыг хүртээж, “Боржигин судлалын төв”-ийн шагналаар Б.Бямбажавыг шагнажээ.