Гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч 38 аж ахуйн нэгжид Мал эмнэлгийн ерөнхий газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхэд мялзан өвчний вирус илэрсэн байна. Тодруулбал, БНХАУын “Gansu kingood food” үйлдвэрээс импортолсон гахайн хөлдөөсөн махны сорьцоос уг вирус илэрсэн тул агуулахыг нь лацдан битүүмжилжээ. Агуулах дахь хөлдөөсөн махны 22.3 тн-ыг нь улсын байцаагчийн хяналтад авч, тусгаарласан гэнэ.
Хяналт, шалгалтын дүнг үндэслэн дээрх үйлдвэрээс гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж. Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн хүлээн авч хадгалсан, борлуулсан 18 цэгийн нийт 990 ам метр талбайд мэргэжлийн байгууллагынхан ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Сонирхуулахад, Африкийн гэгддэг гахайн мялзангаар гэрийн тэжээвэр болон зэрлэг гахайөвчилдөг бөгөөд хүнд дамжин халдварладаггүйг албаныхан хэлсэн.
О.Оргилох