Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“Улаанбаатар хакатон”-ы шилдгүүд тодорлоо 

Залуусын бүтээлч сэтгэлгээ, инновацын чадавх, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх замаар хотын тулгамдсан асуудлыг техник, технологи, судалгаа шинжилгээнд суурилан шийдвэрлэх, шилдэг шийдлийг нэвтрүүлэх зорилготой “Улаанбаатар хакатон-2026” тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон ШУТИСийнхны хамтран зохион байгуулсан тус уралдаанд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт найман баг оролцож, хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн инновацын шийдлүүдийг боловсруулан өрсөлдсөн байна
2026-06-12

Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн болоод батлах гэж байна

Насанд хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай асуудлыг Боловсролын сайд П.Наранбаярын үеэс ярьсан билээ. Хуулийн төслийг анхлан боловсруулахдаа Австралийн хэрэгжилт, үр дүн муутай хуулийг эш үндэс болгосон нь эдүгээ маргаан дагуулаад байна. Тодруулбал, гурван удаа хэлэлцүүлсэн гэх Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг маш хянуур боловсруулж, тэр дундаа хууль баталсны дараах үр нөлөөний судалгаанд үндэслэхгүй бол ямар ч үр дүнгүй, эсрэгээрээ хүүхдийн эрх зөрчих, цаашлаад сэтгэл зүйд нь ч дарамт учруулж болзошгүй гэдгийг эрх зүйчид, холбогдох албаныхан хөндлөө. 
2026-06-12

Хүн ам зүйн хэтийн төлөвийг тодорхойлоход НҮБ-тай хамтрах нь

Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, эсрэгээ­рээ салалтын тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Үүний зэрэгцээ хүн амын насжилт нэмэгдэж, алслагдсан орон нутаг дахь залуучуудын хөгжлийн болон жендерийн тэгш бус байдал алдагдсан зэрэг хүн зүйн сорилттой тулгарч буйг мэргэжилтнүүд ярих болсон. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Халид Шарифийг өчигдөр хүлээн авч уулзав.
2026-06-12

ЭМДС-гийн 2025 оны санхүүгийн тайланд 442.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Үндэсний аудитын газрынхан төсвийн ерөнхийлөн захи­раг­ чийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаа audit.mn сайтад ил тод байршуулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч 32 албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн аудитаар олонх буюу 20 нь “хязгаарлалттай” дүгнэлт авсан байна. Аудитын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарт 147 албан шаардлага, 119 зөвлөмж, төлбөрийн 25 акт хүргүүлсэн бол гурван албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай гэж дүгнэжээ.
2026-06-12

Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ.
2026-06-12

О.Цогтгэрэл: Авлигачдын сүйрч буй завинд АН суухгүй

АН-ын “4-11” мэдээллийн цагаар тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдаанаасаа Ерөнхий сайд Н.Учралд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. МАН эрх барьсан сүүлийн 10 жилд татвар, авлига, үнийн өсөлт гаарсан нь л эл намын Засгийн газрыг огцруулах гол үндэслэл хэмээн тэд үзэж байна. 2021 онд төмс кг нь 960 төгрөг байсан бол өнөөдөр 3000 давж 223 хувиар өссөн.
2026-06-12

Шинэ орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ 4.7 сая төгрөг байна

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)- ноос орон сууцын үнийн индексийг танилцууллаа. Орон сууцын үнэ өнгөрсөн тавдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн байна. Тэр дундаа шинэ орон сууцынх 6.1, хуучин нь 6.4 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн шинэ байрны нэг ам метр талбайн дундаж үнэ 4.7 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.7 сая төгрөгийн ханштай байгаа аж. Харин Баянзүрхэд 474 мянган төгрөгөөр өсөж, Чингэлтэйд 373 мянгаар буурсан байна.
2026-06-12

Уртын дуу дуулаачдын улсын уралдаан маргааш Арвайхээрт болно 

Нэрт уртын дуучин, МУГЖ С.Сумъяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 13-14-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд болно. Монгол үндэстний давтагдашгүй соёлын биет бус өв болсон уртын дууг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах зорилгоор Монголын уртын дууны холбоо, аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Хөгжимт драмын театрынхан энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Уралдааныг мэргэжлийн болон өвлөн уламжлагчдын гэсэн хоёр ангиллаар явуулах аж. 
2026-06-12

Шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн нь индекс өсөхөд нөлөөлжээ

Шүүхийн үйл ажиллагааг үнэлэх “Шүүхийн индекс 2025” судалгааг “Нээлттэй нийгэм форум”, “Оюуны инновац” ТББ-ынхан хамтран хийснээ өчигдөр танилцууллаа. Энэ удаагийн судалгаа нь 2025 оны сүүлээр бүрэн эрх нь дууссан Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний ажилд дүн тавихын зэрэгцээ шинээр томилогдсон бүрэлдэхүүний гарааны цэгийг тодорхойлж буйгаараа онцлогтой гэнэ.
2026-06-12

Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” компани стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа 

Монгол Улсын Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” компани стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, хамтын ажиллагаа эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд эхлүүлж буй энэхүү түншлэл нь тус банкны санхүүгийн үзүүлэлт, эрсдэл даах чадварыг бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын болон дотоодын зах зээлээс урт хугацаатай, таатай нөхцөлтэй хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд дэмжлэг болох аж.
2026-06-12

Гадаадад сурч, ажиллаж буй монгол залуус эх орондоо дадлага хийж эхэллээ

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгуул­­лагын санаачилгаар хилийн чанадад сурч, ажиллаж буй монгол залуусын мэдлэг, ур чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд зо­риулах гүүр болох зорилготой “Mongol diaspora pilot internship summer programme 2026” хө­төл­бө­рийг албан ёсоор эхлүүллээ. 
2026-06-12

Биологич Б.Нямбаяр “Wayfinder” шагнал хүртэв

Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг үүсгэн байгуулагч, биологич Б.Нямбаярт Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” (National geographic society)-ээс “Wayfinder” шагнал хүртээлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг шинжлэх ухаан, технологи, байгаль хамгаалал, боловсролын салбарт манлайлал үзүүлсэн, дэлхийд эерэг өөрчлөлт авчрах ажил хийж буй шилдэг судлаач, мэргэ­жилтнүүдэд олгодгоороо ихээхэн онцлог. Тэгвэл өнөө жил уг шагналыг Монголоос анх удаа хүртэж буй нь энэ. 
2026-06-12

Оюутны шигшээ баг дэлхийн аварга боллоо

Олон улсын хөгжөөн дэмжигчдийн холбооноос Шведийн Готенбург хотод зохион байгуулсан ФИСУ-гийн дэлхийн их сургуулиудын хөгжөөн дэмжигчдийн ДАШТ-д Монголын оюутны шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Түмэнтөгс, бүжиг дэглээч Г.Жамьяанпүрэв нарын удирдлагад улсаа төлөөлж оролцлоо.
2026-06-11

“Хэлэлцээ бол итгэлцэл. Итгэлцэл бол энх тайван” 

“Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг дэмжих” олон улсын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн мягмар гарагт Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд боллоо. Соёл, шашин, иргэншил хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэх, энх тайвныг тогтоох зорилгоор НҮБ жил бүрийн зургаадугаар сарын 10-ныг энэхүү олон улсын өдөр болгон тунхагласан байдаг. Энэ удаагийн арга хэмжээг БНХАУын Элчин сайдын яам, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар хамтран зохион байгуулав.
2026-06-11

Трампын шийдвэр намд нь хагарал үүсгэв

Иранд өдөөсөн дайнаа Конгрессийн зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэхийг АНУ-ын Төлөөлөгч­дийн танхим Ерөнхийлөгч До­нальд Трампад хориглосон шийдвэр гаргалаа. Уг тог­тоолыг 215 гишүүн дэмжиж, 208 нь эсэргүүцжээ. Дэмжигч­дийн дотор БНН-ын дөрвөн гишүүн байв. ВВСгийн сурвалжлагчийн тэмдэглэснээр хэрэв энэ шийдвэрийг Трампын намын гишүүдээс бүрд­дэг Сенат эс дэмжвэл Ираны эсрэг дайныг бүрэн зогсоо­ход энэ тогтоол тусална гэдэг төвөгтэй болно. 
2026-06-11

ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

Төрийн өмчит “Цемент шохой” компанийн удирдах албан тушаалтан Н.Ганхуяг “Зураг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээх асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т гомдол гаргасан. Уг гомдолд хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан, эсэхэд хийсэн дотоод хяналт, шалгалтын дүгнэлтээ тэд өчигдөр танилцууллаа.
2026-06-11

“Хусдаг сугалаа” зохион байгуулсан хэрэгт 23 хүнийг яллагдагчаар татжээ

Олон нийтийн сүлжээнд “Хусдаг сугалааны азтан шалгаруулна” хэмээн шууд бичлэг (live) хийж, иргэдийг залилдаг байсан гадаад, дотоодын иргэдийн хамтарсан бүлэглэлийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж буй билээ. Эл хэрэгт Чингэлтэй дүүргийн Прокурорын газрынхан хяналт тавьж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 23 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэдний нэр дээрх эд хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь тус прокурорын газраас хязгаарласан гэнэ. Уг 23 яллагдагчийг 1700 гаруй хүнд таван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм.
2026-06-11

Зөвхөн хоёр сая хүртэлх төгрөгийн орлогын ХАОАТ-ыг нэг хувь болгоно гэв

Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох өөрчлөлт бүхий төслийг гишүүн Ж.Баярмаа өнгөрсөн гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан юм. Тэгвэл Засгийн газраас тавдугаар сард өргөн барьсан татварын багц хуулийн төсөл дунд ч ийм хууль бий. Эдгээр төслийг хэлэлцэхийг нэгдсэн чуулганаар дэмжсэн тул ажлын хэсэг байгуулж, нэгтгэхээр болсон юм.
2026-06-11