Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулж өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг “Монфемнет үндэсний сүлжээ”-тэй хамтран иргэний нийгмийн 30 байгууллагын төлөөллөөр хэлэлцүүллээ. Энэ үеэр ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах агуулгыг чухалчилсан.
2025-11-03

МАН-ын бүлэг: Цалингийн шатлалыг өсгөх хувилбарыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцаж байна.
2025-11-03

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-” болгон нэмэгдүүлэв

АНУ-д төвтэй, олон улсын зээлийн үнэлгээний “S&P global ratings” байгууллагаас манай улсын гадаад болон үндэсний мөнгөн тэмдэгтийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+”-ээс “BB-” болгон нэмэгдүүлж, урт хугацааны төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлсэн байна. Энэ нь Монгол Улсын зэрэглэлийг 13 жилийн дараа тус түвшинд эргүүлэн аваачсан хэрэг аж.
2025-11-03

Т.Аубакир: Багш, эмч нарын цалинг 76 хувиар нэмнэ

"Өнгөрсөн баасан гаригт Боловсролын яам болон багш нарын үйлдвэрчний эвлэл хооронд хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр хийсний дараа манай яамд хэлэлцээрийн мэдээлэл ирсэн.  ГБХНХ-ын яам бүртгэсэнээр хүчин төгөлдөр болно. Өнөөдөр өглөө 8.30 минутаас сангийн яам болон төсвийн байнгын хорооны ажилчид бид төсөвт ямар боломж байгаа талаар хуралдсан. Үүний дараа миний бие уг хэлэлцээрийг бүртгэх эсэх талаар МАН-ын бүлгийн групптээ санал солилцсон.
2025-11-03

42 м урт шат бүхий хоёр автомашиныг аврах ангиудад хүлээлгэн өгөв

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах 42м болон 31м урттай автомеханик шат бүхий нийт дөрвөн автомашиныг өнгөрсөн есдүгээр сард хүлээн авсан. Тэгвэл 42м урттай автомеханик шаттай хоёр автомашиныг өнгөрсөн пүрэв гарагт Чингэлтэй дүүрэг дэх Гал түймэр унтраах аврах 10, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид тус тус хүлээлгэн өгөв.
2025-11-03

“Дэлгэцгүй долоо хоног”-т нэгдээрэй

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан энэ долоо хоногийг дуустал “Дэлгэцгүй долоо хоног” аяныг эхлүүлээд байна. Хичээл сургалт завсардсан эдгээр өдрүүдэд хүүхдүүдийн цахим хэрэглээг зохистой болгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, унших соёлыг дэмжих зорилгоор уг аяныг зохион байгуулж буй гэнэ.
2025-11-01

Өөртөө үйлчлэх оёдлын газар цагийн 10 000 төгрөгийн ханштай

Өөртөө үйлчлэх оёдлын газар цагийн 10 000 төгрөгийн ханштай
2025-11-01

Бээжинд төмөр замын чиглэлээр мэргэжилтэн бэлдэх нь

Зам, тээврийн яамныхан БНХАУ-ын Бээжингийн зам харилцааны их сургуультай хамтран төмөр замын салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр болжээ. Талуудын хамтын ажиллагаа 2012 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд манайхаас 60 оюутан тус сургуульд тэтгэлгээр сурч, тэд өдгөө төмөр замын салбарт мэргэжлээрээ ажиллаж буй юм байна.
2025-10-31

Г.Занданшатар: Багш нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого хэрэгжүүлнэ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар багш нарын цалинг нэмэх, эсэх асуудлаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид боловсролын салбарын шинэчилэл дээр анхааран ажиллаж байна. 1 сая гаруй цалинтай багш нарын шаардлагыг зүй ёсны гэж бид хүлээн авч байгаа. Багш нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого хэрэгжүүлнэ.
2025-10-31

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын тухай хуульд заасны дагуу 2025 оны III улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэлснээ Монголын Татварын Албанаас мэдээллээ. 
2025-10-31

Өвлийн улирлын нислэг ноднингоос 42.7 хувиар нэмэгдэх төлөв гарчээ

Дөрвөн улирлын, тэр дундаа өвлийн аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр Монголын иргэний нисэхийн салбар ч сүүлийн жилүүдэд үлэмж тэлж, өсөлттэй байгаа аж. Тухайлбал, сүүлийн хоёр жилд манай улсын хөөрч, буух нислэгийн тоо эрчимтэй нэмэгдэж, 2024 онд л гэхэд 2.2 сая зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад даруй нэг сая зорчигчоор олширч, бараг хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Тэгвэл өнөө жил нисэхийн салбарын зорчигч урсгал 2.5 саяд хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
2025-10-31

Зарим гол, мөрөн олон жилийн дунджаас оройтож мөстөх төлөвтэй

Монгол орны гол, мөрөн аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр зайрмагтаж, эл үзэгдэл сарын турш идэвхтэй үргэлжилдэг аж. Үндсэндээ арванхоёрдугаар сарын 10 гэхэд мөсөн бүрхүүл тогтож, бэхэждэг. Тэгвэл өнөө жил зарим гол, мөрний хөлдөх хугацаа цаг агаарын байдлаас шалтгаалж 5-15 хоногоор хойшлох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.
2025-10-31

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 50-д багтах боломжтой гэв

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн мэдүүллээ. Тодруулбал, ирэх таван жилд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас буулгахгүй байх, Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн шилдэг 50 орны нэг болгох зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж тооцжээ
2025-10-31

Сүнсний баяраар чанарын шаардлага хангасан амттан өгөхийг уриаллаа

Сүнсний баяр буюу хэллоуин өнөөдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 31-нд эл баярыг дэлхийн олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Манай улсад ч сүүлийн жилүүдэд өргөнөөр тэмдэглэж, хүүхдүүд айлын хаалга тогшин чихэр цуглуулах болсон. Тухайлбал, АНУ, Канад, Ирланд, Франц зэрэг улсад хүүхдүүд айлуудын хаалга тогшиж “Дайл, эсвэл хуур” гэж хэлээд чихэр цуглуулдаг уламжлалтай.
2025-10-31

Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2025-10-31

Завханчууд 10 гаруй жил барьсан шинэ теартаа ашиглалтад оруулж, анхны бүжгэн жүжгээ толилууллаа

Завханчууд 10 гаруй жил барьсан хөгжимт жүжгийн шинэ театраа ашиглалтад оруулж, анхны бүжгэн жүжгээ 400 гаруй үзэгчид толилууллаа. Л.Ванганы нэрэмжит, 800 хүний суудалтай энэхүү театрыг улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр барьжээ. Шав тавьсан 2011 оноос хойш олон жил царцаад байсан барилгын санхүүжилтийг сүүлийн таван жилийн төсөвт тасралтгүй суулгасны үр дүнд ийнхүү анхны жүжгээрээ нээлтээ хийгээд байна.
2025-10-31

“Хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ

“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” буюу (SSC Soil) төслийн Монгол дахь албан ёсоор нээлт өчигдөр боллоо. Үүний хүрээнд манай оронд хөрсний зураглал боло нлабораторийн чадавхыг сайжруулах, тариалангийн тогтвортой менежментийн сайн туршлагыг нутагшуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж бүрдэхийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
2025-10-30

Холоос эхтэй хориг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа ОХУ-ын эсрэг хориг тавилаа. Украины эсрэг Оросын өдөөсөн дайныг санхүүжүүлэгч гэж үзэж буй нефтийн “Роснефть”, “Лукоил” гэдэг хоёр компанийн үйл ажиллагааны эсрэг энэ хориг чиглэсэн, хэрэв Путин сэхээрвэл хоригийг даруй цуцлахаа тэрбээрбас хэлсэн байна. Уг хориг сарын дараа хэрэгжиж эхлэх юм. Хоёрдугаарт Оросын нефтийн эсрэг Европын Холбооны тавьж буй хоригийг дэмжихгүй, Өрнөдөд байгаа Оросын алтан валютын нөөцийг царцаах шийдвэрийг АНУхуваалцахгүй аж. Гуравдугаарт Украинд зэвсэг нийлүүлэх тухайд байр сууриа өөрчлөхгүй байгаа.
2025-10-30