Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

1370 тн шахмал түлшийг 274 цэгээр худалдаж эхэллээ

Намрын сэрүүн өдрүүд үргэлжилж, гэр хорооллын айл өрхүүд галлахгүй бол жиндүү хонох болжээ. Хэдийгээр галлагаа нэмэгдсэн ч түлш борлуулах цэгүүд хоосон байв. Харин өчигдрөөс нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулж эхэллээ.
2025-09-16

Төсвийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авав

УИХ-ын намрын чуулган нээсэн даруйдаа нэгдсэн чуулганаа хуралдуулж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ талаар чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулга хийхдээ бараг Засгийн газрынхаа 100 хоногийн тайланг тавьсан гэхэд болно.
2025-09-16

А.Баттулга ДАШТ-ээс хүрэл медальтай ирнэ

Их Британийн Ливерпүүл хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын ДАШТ-д оролцож буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас тав нь медалийн төлөө тоглохоор шалгарсны нэг нь “Алдар” спорт хорооны тамирчин А.Баттулга. Тэрбээр эрэгтэйчүүдийн 50 кг-д Испани тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол ханган, хагас шигшээд Японы Соукши Макиног хожиж, финалд шалгарсан юм.
2025-09-16

Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардав

Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлийнхөн тэтгэврийн зөрүүг арилгаж, хэмжээг нь нэмүүлэх тухай албан шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХын даргад хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-16

Бэлчээрийн ургамлын ургалт нутгийн 55 хувьд хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалт энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 55 хувьд буюу Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Өвөрхангайн цөөн сумын нутгаар хэвийн байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв.
2025-09-16

О.Цогтгэрэл: АН-тай хамтрахгүй гэсэн МАН-ын шийдвэр хүчинтэй байгаа

Намрын чуулган эхэлсэн учраас өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдав. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүд Ц.Баатархүү, Б.Түвшин нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 1992 оноос хойш Улаанбаатар хотод олгосон газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл хуулийн хүрээнд байсан, эсэхийг шалгах, тооллого хийх түр хороо байгуулахаар тус намын бүлгээс санал нэгджээ.
2025-09-16

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
2025-09-15

Авто замын эвдрэлийг лазераар илрүүлэгч систем нэвтрүүлжээ 

Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ. Ингэснээр авто замын эвдрэлийг миллиметрийн түвшинд хэмжиж, засах боломжтой гэнэ. Энэ талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “LCMS системийг оруулж ирснээр авто замын чанар, аюулгүй байдлыг богино хугацаанд тогтоож, дүүргүүдийн засвар, арчлалтын төлөвлөгөөг гаргах боломжтой. Уг систем нь замын чанар, түвшнийг 80-85 хувьтай барьж, ашиглалтын шаардлагыг 10-15 жилийн хугацаатай хангуулахад туслах юм” гэлээ.
2025-09-15

Эртний 77 000 гар бичмэл, модон барын хэвлэлийг цахимд шилжүүлэв

Монголын Үндэсний номын сан, АНУын Элчин сайдын яам болон Аризона муж дахь Азийн өвийн сангийн төлөөлөгчид гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслөө өнгөрсөн баасан гарагт хаалаа.“Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж буй эртний төвөд гар бичмэлүүд болон модон барын хэвлэлийн хадгалалт, хамгаалалт” төслийг АНУ-ын Элчин сайдын яамны Соёлын өвийг хамгаалах сан, Азийн өвийн сангийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлснээр үнэт ном, судар бүхий Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, туршлага болон чадавхыг бэхжүүлжээ.
2025-09-15

Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Нийслэлд цахилгаан эрчим хүчний засварын ажил үргэлжилсээр байна. УБЦТС ТӨХК-аас мэдээлснээр энэ долоо хоногт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх болон Төв аймгийн Аргалант, Батсүмбэр сумын ААН-үүдийн цахилгаан эрчим хүчийг тасалж, шугам тоноглолд засвар хийхээр болсон байна. Тодруулбал, энэ сарын 15-наас 21-ийг хүртэл байршлаасаа шалтгаалж 09:00-20:00 нь хооронд засварын ажил үргэлжлэхээр байна.
2025-09-15

Макроны засаглалын долоо дахь Ерөнхий сайд

Эммануэль Макрон Елисейн ордны эзэн болсноос хойш Францад долоо дахь, сүүлийн нэг жилд гурав дахь Засгийн газар нь одоо эмхлэн байгуулагдах дээрээ тулж ирлээ. Энэ Засгийн газрыг 2022 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Сэргэн мандал намын гишүүн Себастьян Лекорню толгойлох болж байна. Тэрбээр 1986 онд төрж, 16 настайдаа Ардын хөдөлгөөний төлөө холбоо намын гишүүн болоод улс төрийг сонирхох болсон байна. Намынхаа залуучуудын хөдөлгөөний бүрэлдэхүүнд багтан 2004 онд Вернон хотод бүс нутгийн сонгуульд оролцов. Их сургуульд сурч хүний эрхийн салбарт бакалавр, магистрын зэрэгтэй болжээ.
2025-09-15

Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна

Төслийн бүтээн байгуулалтыг Францын “Пома групп”-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм
2025-09-15

Автомашингүй өдрийг цуцалсан ч, Төв талбайн арга хэмжээг үргэлжлүүлэв

Жил бүрийн есдүгээр сард уламжлал болгон зохион байгуулдаг автомашингүй өдрийг нийслэлчүүд хүлээдэг гэхэд дэгсдэхгүй. Авто зам, талбайд нэг өдөр иргэд хүссэнээрээ алхаж, хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг.
2025-09-15

Барилга угсралт, их засварын хөрөнгө оруулалт 9.1 их наяд төгрөг болж өсжээ

Барилгын салбарын хамгийн том, стратегийн ач холбогдол бүхий “Барилга экспо-2025” 38 дахь удаагийн үзэсгэлэн, яармагийг энэ сарын 12-14-нд “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн, худалдаагаар шинэ орон сууцын төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж, салбарын шинэчлэлийн бодлого, хөгжлийн чиг хандлага, ногоон барилгын шийдэл, дэвшилтэт техник, технологийн хэрэглээ, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг сонирхуулсан юм.
2025-09-15

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
2025-09-15

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

Монгол Ардын нам (МАН)-ын нарийн бичгийн дарга, Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын гэр, албан өрөөнд АТГынхан нэгжлэг хийж, улмаар түүнийг 48 цагийн хугацаанд хойшлуулшгүйгээр албадан саатуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Улмаар түүнийг яллагдагчаар тооцон цагдан хорих санал Нийслэлийн прокурорын газраас гаргасныг өнгөрсөн баасан гаргийн үдэш Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
2025-09-15

Парламентын 35 жилийн алдаа, оноог хэлэлцэв

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 35 жилийн ойн хүрээнд “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Энэ үеэр УБХ-ын гишүүн, мөн УИХ-ын даргаар ажиллаж, олон удаа парламентад сонгогдон ажилласан Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж нар илтгэл тавьсан.
2025-09-15

Том ордыг төр ашиглана гэх ойлголт бүх түвшинд өөрчлөгдсөнийг “Mining pro expo-2025” харууллаа гэв

Салбарын голлох арга хэмжээний нэг “Монголын уул уурхайн долоон хоногMining pro expo-2025” энэ сарын 11-13-нд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болж өндөрлөлөө. Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 30, аж үйлдвэрийн салбарын 72, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79, экспортын 94, улсын төсвийн орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн, Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр билээ. Олон улсын зах зээлд түү¬ хий эдийн үнэ ганхахад манай эдийн засагт шууд нөлөөлдөг.
2025-09-15