100 сургуульд ном унших таатай орчин бүрдүүлэх нь
Төслийн хүрээнд “Багш бүхэн сэтгэл зүйч”, “Ангиараа багштайгаа уншъя”, “Динзагийн олон талт оюун ухаан” зэрэг хөтөлбөрийг 100 сургуульд гурван үе шаттайгаар хэрэгжүү лэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхдийг ном унших дадал хэвшилтэй болгон, агуулгаар нь дамжуулан хүнлэг энэрэнгүй, билиг оюун төгөлдөр, эх хэл, соёл, өв уламжлалааа дээдэлсэн, бахархаж хэрэглэдэг, байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгон “бүтээх” зорилготой гэдгээ зохион байгуулагчид онцолсон.
2026-01-05
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг өнгөрсөн сарын 27-нд гарчээ. Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгөхдөө “Спорт барааны дэлгүүрийн хог буудаад хүний хөл гэмтээсэн, цус алдаад байна” гэжээ. Шалгалтын явцад 53 настай иргэн Ч ангийн зориулалттай буундаа дуран тааруулж, хана руу буудсан аж. Энэ үед сумны хошуу хана нэвтэлж 30 настай эмэгтэйн хөлийг онож, шархдуулсан байна. Уг хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
2026-01-05
“Биокомбинат” ТӨХХК-д 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Түүнчлэн “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” нь 2025 онд олон улсын гурван стандартаар итгэмжлэгдэн, өнгөрсөн жил 72 аж ахуйн нэгжийн 419 нэр, төрлийн, 769 цуврал бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийн баталгаажуулжээ. Харин тус лабораторийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг эргэн харах хэрэгтэйг ажилтнууд нь илэрхийллээ.
2026-01-05
Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 44 хувиар өсжээ
ЦССҮТ нь 1963 оноос хойш суурин гурван төвөөрөө болон явуулын хэлбэрээр цус цуглуулж иржээ. Тэд өдгөө доноруудын хандивласан цусаар улаан эс, сийвэн, ялтаст эсийн гэсэн гурван ангиллын 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлж байгаа аж. Мөн орон нутгийн 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна.
2026-01-05
“Гадаад харилцаагаа хөгжүүлж, хөдөө аж ахуй, хүнсний салбарт ахиц гаргалаа”
Шинэ оныбосгон дээрМонголУлсынЕрөнхийлөгч ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэлдэг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оноо дүгнэн үг хэлэв. Дэлхий нийтээр геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй нөхцөлд амьдарч буй ч 2025 онд Монгол Улсын хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гарган, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байсныг Төрийн тэргүүн онцолсон юм. Мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүн гарч, 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлсэн байна. Дэлхийд монголчуудын оюуны цар хүрээ, хүчийг гайхуулсан эрдэмтэд, хүүхэд залуустаа Ерөнхийлөгч онцгойлон талархал илэрхийлсэн билээ.
2026-01-05
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.
2026-01-05
Швейцарын цанын баазад гарсан гал түймрийн улмаас 40 хүн амь үрэгдэв
Баар бүхэлдээ шатсан учир амиа алдсан болон шархадсан хүмүүсийг гэр бүлд нь таниулахын тулд ДНХ-ийн шинжилгээ авах шаардлагатай байгаа төдийгүй тэдний олонх нь 20 орчим насныхан аж. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 70 нь Швейцар, үлдсэн нь Франц, Итали, Серби, Бельги, Португал, Польшийн иргэн гэнэ. 16 настай Парисын жуулчин Аксель Клавье “Associated press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бүх хүн нарийн хаалгаар багтах боломжгүй байсан тул баарны цонхыг хагалж амь гарсан” гэсэн бол 17 настай Элиза Соуза “Би тэрхүү цанын баазад очих төлөвлөгөөтэй байсан ч шинэ жилийн баярыг гэр бүлтэйгээ тэмдэглэхээр шийдсэн. Намайг тийш явуулаагүй ээждээ 100 удаа талархах хэрэгтэй. Хэрэв явсан бол би одоо хаана байхыг бурхан л мэднэ” хэмээжээ.
2026-01-05
94.6 сая тонн нүүрс экспортолжээ
Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Энэ нь 85 сая тонныг нийлүүлэхээр төлөвлөснөөс бараг 10 саяар давуулсан дүн болжээ. 2025 онд зэсийн баяжмал 2.4, төмөр 9.4, хайлуур жонш 1.9 сая тонныг бэлтгэн нийлүүлсэн байна. Түүнчлэн 161.3 мянган тонн цайрын баяжмал экспортолжээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин “Дотоодын нийт бүтээгдэхүүний 25, төсвийн 28, экспортын орлогын 93 хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүллээ.
2026-01-05
УИХ-ын гишүүн Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номинд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Түү ний талаарх гомдлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг АТГ-т гаргасан бөгөөд тус газрын мөрдөг чийн саналыг Нийслэлийн прокурорын газраас хянаад, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан байж болзошгүй гэж үзэн хэрэг нээн шалгах тогтоол баталсан аж.
2026-01-05