Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Очир дагинас”, “Сэнтрал фүүдс” зэрэг компани чанарын шагнал хүртлээ

Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг “Өөрөөр сэтгэе” уриан дор зохион байгуулжээ. Үүний хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд анхаарч, сайн туршлагыг нэвтрүүлэн, чанартай, найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн, чанар, стандартаар тэргүүлсэн байгууллага, компаниудад энэ оны “Үндэсний чанарын шагнал” олгосныг Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ. Тодруулбал, энэ жилийн шилдэг аж ахуйн нэгжээр “Очир дагинас”, шилдэг бүтээгдэхүүнээр “Бага рашаант” компанийн “Амин чанар” брэнд шалгарчээ. Харин шилдэг үйлчилгээтэй байгууллагын шагналыг “Сэнтрал фүүдс” компанид олгосон байна.
2025-11-28

“Болор цом 43” наадмын шилдгээр Н.Минжинсайхан тодорлоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 43” яруу найргийн наадам Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр болж өнгөрөв. Уг наадам нь зөвхөн шилдэг шүлэг шалгаруулаад зогсохгүй шинэ авьяасыг түгээн дэлгэрүүлэх, уран зохиолын ертөнцийг шинэлэг санаагаар баяжуулдаг хэмээн үзэгчид үздэг. Энэ жилийн шилдгээр МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан тодорсон бол дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой, гутгаар байрт “Болор цом”-ын эзэн найрагч До.Болдхуяг, дөрөвдүгээр байрт М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Эрдэнэ-Очир, тавдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ганхүрэл нар шалгарсан юм.
2025-11-28

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол болно

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 22-нд дууссан тул түүний орны хүнийг томилох шаардлагатай болоод буй. Уг албан тушаалд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн тухай бид мэдээлсэн. Энэ талаар эрх баригч намын УИХ дахь бүлгээр хэлэлцэн дэмжээд буй.
2025-11-28

“100 сая ам.долларын зах зээлээсээ татгалзахыг хүсээгүй хүмүүс эсэргүүцэж байна”

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. О.Номинчимэг тэргүүтэй 78 гишүүн уг төслийг өргөн барьсан юм. Энэ бол парламентын нийт гишүүний 62 хувь гэсэн үг. Тэд тамхины төрлийн бүтээгдэхүүнүүдийн гаалийн онцгой албан татварыг нэмэх асуудлыг төсөлдөө тусгажээ. Ингэснээр тамхины дундаж үнэ 2026 онд 4366, 2030 онд 15339 төгрөг болж нэмэгдэх тооцоог Сангийн яамнаас хийсэн байна.
2025-11-28

Эмчлүүлж байхдаа эндсэн хүүхдээс цахилгаан менингитийн халдвар илэрчээ

Он гарснаас хойш менингококкт халдвар алаг цоог бүртгэгдэж, өнгөрсөн наймдугаар сараас хойш хэсэг намжаад байсан билээ. Тэгвэл энэ сарын 25-нд уг өвчний оноштой 15 настай хүүхэд эндсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ЭХЭМҮТ-д ирсэн бөгөөд эмчлүүлэх явцдаа нас барсан гэнэ. Шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар шинжилгээ хийхэн менингитийн халдвар илэрсэн байна. Уг өвчний улмаас эндсэн, эсэх эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллага гаргах аж.п
2025-11-28

Эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах ажил удаашралтай байна

Үүнээс жил бүр 1000-1500 айлыг эрчим хүчээр хангадаг ч Улаанбаатарт “харанхуй айл” байсаар. Айл өрх нэг бүрээ эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа бид томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн “тогны” асуудлыг шийдэх, импортын хамааралгүй болох талаар яриад ч нэмэргүй гэсэн үг. Гэхдээ л орхиж болохгүй, хэлэлцэж байх сэдэв учраас ахиад л импортын хамаарлыг хэрхэн бууруулж, эрчим хүчний салбараа яаж хөгжүүлэх тухай дурдъя.
2025-11-28

Хүүхдүүдээ хорьж, ханиад, томуутай “тэмцдэг” улс Монголоос өөр байхгүй

Сайд, дарга нарын хийж чаддаг ганц ажил нь сургууль, цэцэрлэгийг хаах, хүүхдүүдийн урлагийн үзлэг, шинэ жил, спортын арга хэмжээг хориглох явдал. Нийгмийн аливаа асуудлыг шийдэх, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, түгжрэлийг бууруулах зэрэгт энэ л аргаа ашигладаг, өөр шийдэл тэдэнд угаасаа байхгүй. Хэдэн жилийн өмнө хүйтэрлээ гээд хичээл сургалтаа зогсоож л байсан улс шүү дээ. Урагшгүй ноёдод ханиад, томуу бол сайхан шалтаг. Утаатай угаартай, түгжрэлтэй, түмэн асуудалтай Улаанбаатарт өвөл үргэлж л хүйтэн байдаг.
2025-11-28

ЮНЕСКО-гоос баталсан дижитал засаглалын удирдамжийг хэрэгжүүлэх ёстой гэв

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны үр дүнг өчигдөр танилцуулав. Энэ үеэр “Виндекс” ХХН-ийн өмгөөлөгч, хуульч Б.Баялагмаа тус судалгаанд өгөх олон улсын харьцуулсан дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр “Мета” компани АНУ-ын хууль тогтоомж, Европын холбооны удирдамжийг нийцүүлж стандартаа боловсруулдаг. Мөн маргаан гарвал аль улсын хууль баримтлах, аль улсын шүүх хянан шийдвэрлэх вэ гэдгээ тодорхой заасан байдаг.
2025-11-28

Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгожээ

Эргэн сануулахад, МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн тул хөөсөн гэх мэдээллийг өгсөн байдаг.
2025-11-28

Эрх ямбаны золиосонд алдагдсан боломж

Монгол Улс олон намын систем бүхий ардчилсан тогтолцоонд шилжээд хэдийн 30 гаруй жилийг үджээ. Хүнээр бол насанд хүрч, үзэл бодол нь төлөвших хангалттай хугацаа. Гэвч төрийн жолоо атгаж, түмний өмнөөс бодлого батлах учиртай тү­ шээд маань өнөө хэр урт хугацааны тооцоо, судалгаатай шийдвэр ховорхон гаргадаг. Тэд иргэдийн эрх, эрх чөлөөг хангахын оронд өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлж, гай болох шийдвэр л гаргах нь түгээмэл.
2025-11-28

Орон сууцын хороололд гал гарсны улмаас 44 хүн нас барлаа

Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах “Wang fuk court” орон сууцын хороололд уржигдар томоохон хэмжээний гал гарсны улмаас 44 хүн нас барж, 279 иргэн сураггүй алга болжээ. Албаныхны мэдээлснээр 100 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс 45-ынх нь биеийн байдал өдгөө хүнд байгаа гэнэ. Галыг унтраахаар 700 гал сөнөөгч 10 гаруй цаг ажилласан бөгөөд энэ үеэр нэг аврагч амиа алджээ.
2025-11-28

Татвар төлөгчдөө талхих төлөвлөгөө

Өөрийн тань хэлсэнчлэн, нийслэлийн төсөв хэзээ ч ийм “секси” байгаагүй юм шүү, Х.Нямбаатар аа. 2025 онд улсад нэг ч төгрөгийн орлого төвлөрүүлэхгүй байхаар үеэл ах Л.Оюун-Эрдэнэтэйгээ үгсэн тохирч, нийслэлийн төсвийг 3.8 их наяд төгрөгөөр анхлан баталснаа хэдхэн сарын дотор өнөөхөө 3-4 удаа тодотгосон. Мөн дотоод, гадаадаас бонд босгон, нийт зарлагыг 5.8 их наяд хол давуулаад буй “галзуу баян хот”-ын даргаасаа нийслэл­ чүүд үр дүн, хариуцлага нэхэх эрхтэй. 4.3 их наяд төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт нэрээр зарцуулахдаа 50 хувийг нь зам, бродюрт нааж, “мөрөөдлийн метро”-ны ТЭЗҮ, зураг төсөлд нэг хэсгийг нь хийсгэж, гурван жилийн дараа дуусах Туулын хурдны замын газар шорооны ажилд 538.6 тэрбумыг булж, Урт цагааны гудамжинд 44 тэрбумыг цацаж, 600 саяар “пловдсон” гэхчлэн хэрээсээ хэтэрсэн тансаглал энэ жилжин үргэлжлэв.
2025-11-28

Л.Мессигийн баг бүсийн аваргын төлөө тоглоно

MLS-ийн “Интер Майами” баг плей-оффын шөвгийн наймд “Цинциннати” багийг 4:0-ийн харьцаатай яллаа. Л.Мессигийн гоол энэхүү бут ниргэлтийг эхлүүлсэн байна. Уг тоглолтын явцад аргентин шидтэн 17 минутын хугацаанд гоол оруулснаас гадна гурван гоолын дамжуулалт өгсөн супер үзүүлэлтийн эзэн болжээ. 
2025-11-27

Шатахуун импортлогч компаниудыг санхүүгээр дэмжинэ

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барив. Олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах шуурхай шийдвэр гаргах боломжийг уг хуулиар бүрдүүлэх гэнэ.
2025-11-27

Дижитал эриний болзоо

Болзооны мөн чанарыг онлайн платформууд үндсээр нь өөрчилжээ. Хүмүүстэй танилцаж, дотносох нь урьд хожид хэзээ ч ийм хялбар байсангүй. Фэйсбүүк, инстаграмм, Тик ток зэрэг өргөн хэрэглээний платформоос гадна төрөл бүрийн болзооны аппликэйшнээр дамжуулан хүмүүс хоорондоо холбоо тогтоож, болзож буй. Тэр байтугай, эдгээрийн тусламжтайгаар гэр бүл зохион, насан туршийн хамтрагчаа олсон нь ч цөөнгүй бий шүү дээ. Ингээд дижитал эриндэх хайр сэтгэл, болзооны харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэ содон хандлагын талаар сонирхуулъя.
2025-11-27

Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450- 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хоёр өдөр дараалан хэлэлцэв.
2025-11-27

Хог шатаах үйлдвэр барих газрын 64 хувийг чөлөөллөө

Улаанбаатарын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
2025-11-27

Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд өчигдөр төрийн дээд цол, одон, медальхүртээлээ. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дуламд Төрийн тэргүүн Хөдөлмөрийн баатар цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон домог зүй, бэлгэдлийн цуврал судалгаандаа суурилсан онол, үзэл баримтлал боловсруулсан, олон арван бүтээл туурвин, Төрийн хар, цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг, чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан түүний хувьнэмрийг ийнхүү үнэлжээ.
2025-11-27

Гол, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа

Одоогоор ихэнх гол, мөрөн мөсөн бүрхүүлтэй байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр дээгүүр ньявж, авто тээвэр хийхгүй байхыг дээрх байгууллагаас сэрэмжлүүлэв. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр бэлчээртявуулахгүй, гол, нуурын мөсөн дээгүүр мал, сүрэг тууварлахгүй байхыг анхаарууллаа.
2025-11-27

28 нэр, төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийг цахимжуулна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар иргэн, аж ахуйн нэгжид олгодог байгаль орчны зөвшөөрлийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгох зорилтын хүрээнд ажлын хэсэг байгуулах тушаал гаргажээ. Тус ажлын хэсэг хуралдаж, яамнаас олгож буй нийт 28 нэр, төрлийн тусгай болон энгийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг шинэчлэн, холбогдох хууль, журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, мэдээллийн санг нэгтгэн “И-Монголиа”-гаар дамжуулан нэг цонхоор хүргэж, давхардсан шат дамжлага, шаардлагагүй бичиг баримтыг цөөлөхөөр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх гэнэ.
2025-11-27