
Сүүлийн жилүүдэд нийслэлийн агаарын бохирдол нь улсын хэмжээнд томоохон асуудал болоод байгаа билээ. Иймд нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын ойр орчимд байрлаж буй амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг “Цэвэр агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж иргэдэд боломжийн үнээр үйлчлэхийг уриалжээ.
Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой ажээ. Одоогийн байдлаар
- “УБ-2” зочид буудал хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь,
- “Чингис Хааны хүрээ Hotel & Resort” Даваагаас Пүрэв гарагуудад бүр гэрүүд 50 хувь,
- “Redrock resort” хоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь,
- “Terelj star resort” гуравдугаар сарын 31-ний өдөр Пүрэвээс Ням гараг хүртэл шалны халаалттай Цомцог гэрүүд 24-40 хувь тус тус хямдаржээ.