
Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 10 дахь өдөр бөгөөд он дуусахад 355 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2672.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 392.50, вон 2.37 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг 10.00 цагаас ОБЕГ-т зохион байгуулна.
- 14.00 цагаас ТӨБЗГ-ын хурлын танхимд "Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- 09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд ЭМХТ дээр гарын үсэг зурна.
- Иргэний Зориг Ногоон нам "МАНАН дэглэмийн эсрэг" тэмцэлд нэгдэнэ.
- УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах асуудлаар Чуулганы танхимын үүдэнд 10.00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 13.00 цагаас Иргэн Т.Золбаяр 60 тэрбумын хэрэг хэрхэн хэрэгжсэн талаар нотлох баримттай мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2007 онд Гвиней улсад бүх нийтийн ажил хаялт зарласны дараа, тухайн үеийн ерөнхийлөгч Лансана Конте үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
- 1990 онд Уорнерийн харилцаа холбооны компани, Тайм компаниуд нэгдэж, Тайм Уорнер компани байгуулагдав.
- 1984 онд АНУ, Ватиканы хооронд 117 жил тасраад байсан дипломат харилцаа эргэн сэргэв. 1867 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ватикантай эдийн засаг болон соёлын талаар харилцах бүх харилцаагаа таслах шийдвэр гаргаж байжээ.
- 1966 онд Ташкентын тунхагаар Энэтхэг-Пакистаны тал энхийн гэрээнд гарын үсэг зурж, Энэтхэг-Пакистаны хооронд жил гаруй үргэлжилсэн дайн өндөрлөжээ.
- 1946 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхны хуралдаан Лондон хотноо эхлэв. Анхны хуралдаанд 51 улсын төлөөлөгчид оролцжээ.
- 1927 онд Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт кино гэгдэх "Метрополис" кино Германд нээлтээ хийв.
- 1920 онд Версалийн гэрээ байгуулагдсанаар дэлхийн I дайн дуусав.