YЭМЯ, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюун билэгтэй ярилцлаа.
ДОХ, СҮРЬЕЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 69.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ АВААД БАЙНА
“Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр” гэдэг үг хүмүүст танил болоод хэдийн 15 жил өнгөрч. Энэ хугацаанд ямар, ямар төсөл хэрэгжүүлсэн байх юм?
-Би эхлээд “Глобаль” сан гэж ямар байгууллага юм бэ, юу хийдэг юм бэ гэдгийг товч тайлбарлъя л даа. 2001 онд Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассемблейн чуулган дээр Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан “Жил тутам зургаан сая гаруй хүний аминд хүрч, улс орон бүрт нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй дархлалын олдмол хомсдол (ДОХ), сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд эрүүл мэндийн салбар ганцаараа зүтгээд дийлэхгүй нь дэлхий нийтэд тодорхой боллоо. Иймд энэ асуудалд бусад салбаруудын оролцоог хан гая. Ялангуяа иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, хувийн сал барын дэмжлэг, оролцоог авъя” гэсэн уриалга гаргасны дагуу 2002 оны нэгдүгээр сард Женев хотноо ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх “Глобаль” сан байгуулагдсан юм. Тус сан нь өндөр хөгжилтэй улс орнуудын Засгийн газар болон хувийн салбарын хандиваар хөрөнгөө бүрдүүлдэг. Манай орны хувьд 2003 оноос хойш тус сангийн дэмжлэгтэйгээр ДОХ, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг нийт хүн амд хүргэх, үндэсний бодлого, стратеги хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төслүүдийг хэрэгжүүлж, үүндээ шаардлагатай санхүүгийн дэмж лэгийг авч байна. Нийтдээ ДОХ, сүрьеэ, эрүүл мэн дийн тогтолцоог бэх жүүлэх чиглэлээр 69.5 сая ам.долларын санхүү жилтийг буцалтгүй тус ламжаар 2020 он хүртэл аваад байна. Үүн дээр нэмээд 2018 онд ДОХын эрсдэлт бүлгийн хүн амд чиг лэсэн Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн төсөлд оролцон 954 000 ам. дол ларын, сүрьеэ гийн төсөл дээр нэмэлтээр 1.5 сая ам.долларын санхүүжилт тус тус ава хаар болоод байна. Энэ бүх төслүүд дээр ЭМЯ үндсэн хэрэгжүүлэгчээр ажилладаг.
ХДХВИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ 0.1 ХУВИАС БАГА ТҮВШИНД НЬ ТОГТООН БАРЬЖ ЧАДАЖ БАЙГАА
Хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, ач холбогдлын тухайд юу хэлэх вэ. Яагаад ингэж асууж байна гэхээр хамгийн сүүлийн мэдээллээр ХДХВ, ДОХын нийт 267 тохиолдол бүртгэгдсэн байна. Төсөл хө төлбөр хэрэгжүүлээд байгаа хэрнээ ХДХВ, ДОХтой хүмүүсийн тоо буурах биш, эсрэгээрээ нэмэгдээд байх юм?
-Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойших 27 жилийн хугацаанд хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тар халтыг 0.1 хувиас бага түвшинд нь тогтоон барьж чадаж байна. Мөн ХДХВ-ийн халд вартай эхээс хүүхдэд болон цус цусан бүтээг дэхүүнээр ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол нэг ч гараагүй. Энэ нь төр засгаас зөв зүйтэй бодлого авч хэрэгжүүлсний үр дүн ба түүнд үзүүлсэн “Глобаль” сангийн буцалт гүй тусламжтай салшгүй холбоотой юм. Статистик тооцооллоор Монгол Улсад ХДХВ-ийн халдвартай байж болох хүний тоо 653 гэж үздэг. Гэтэл бид үүний тал хүрэх гүй хувийг л илрүүлээд байна гэсэн үг. Илрүүлэлтийг улам сайжруулах хэрэгтэй. Тэгэж байж л одоогийн бага тархалтаа цаашид тог тоон барина. Тохиолдлын тоогоор хөөцөлдөөд байх нь ямар ч ач холбогдолгүй юм. Та нар бо доод үз л дээ. 27 жилд 267 халдварын то хиолдол илэрсэн нь нэг жилд 9.8 хүн ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгдсэн гэсэн үг.Өнгөрсөн хугацаанд ДОХ-оор 42 хүн нас барсан. Үүнийг 27 жилдээ хуваагаад үзвэл жилд 1.5 хүн нас барсан байна. Би ХДХВ-ийн халдварын тархалтыг хамгаалж, өмөөрөөд байгаа юм биш. Ташаа ойлголт мэдээллээс гарах хор уршиг, үр дагаварыг бодоод байна. Жишээлбэл, Элэгний В, С вирус болон ХДХВ-ийн халдварлах зам, хор хөнөөл яг адилхан. Цусаар халдварлана, бэлгийн замаар халдварлана. Гэтэл ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг В, С вирусийн халд вартай хүмүүстэй харьцуулахад эрүүл мэн дийн байгууллагад сайн дураар хандах хандлага нь бага байдаг. Энэ нь ялгаварлан гадуурхалт, ташаа ойлголттой шууд холбоотой. Мөн тэмбүү нь бүрэн эмчлэгддэг, удамш даггүй байтал “Монгол хүний удмын санд нөлөөлж байна”, “Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэх зэрэг ташаа мэдээллүүд нь бидний цаашдын авах арга хэмжээ, бодлогоо зөв тодорхойлоход сөрөг нөлөө үзүүлж болох юм.
ХДХВИЙН БАГА ТАРХАЛТЫГ ТОГТООН БАРЬЖ БАЙГАА НЬ “ГЛОБАЛЬ” САНГИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ
“Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр ХДХВийн халдварын үед үзүүлэх тусламж үйлчилгээнд ямар ахиц дэвшил гар сан бэ?
-Маш их дэвшил гарсан. ХДХВ-ийн халдварын оношлогооны болон вирус судлалын шинжилгээний олон улсын түвшинд хийгддэг олон аргыг шинээр нэвтрүүлж, багаж тоног төхөөрөмжөөр хангаснаар халдварын тохиолд лыг аль болох эрт илрүүлж, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлж, тасралтгүй байдлыг хангаж байна. ХДХВ-ийн эсрэг эмчилгээний эмийг “Глобаль” сан 2013 оныг хүртэл нийлүүл сэн, сүүлийн жилүүдэд Засгийн газраас эмийн санхүүжилтийг гаргаж байна. Одоо ма найд халдвартай илэрсэн тохиолдол бүрийг 100 хувь эмчилгээнд хамруулж байгаа нь тухайн хүнийг ДОХ-ын шатанд шилжихээс сэргийлэх, бусдад халдвараа тараах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Эмээ тас ралт гүй хэрэглэснээр урт удаан амьд рах боломж нэгэнт бүрдсэний дээр вак цин гаргаж авах тал дээр олон улсын судлаачид шинэ нээлтүүд хийж байна. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын БЗДХ-ын эмч, лабораторийн эмч мэргэжилт нүүд болон төрөлжсөн нарийн мэргэж лийн эмч, эмнэлгийн тусгай мэргэжилт нүүдийг ХДХВ, ДОХ-ын тусламж үйл чил гээний чиглэлээр сургаснаар үйлчил гээ ний чанар, хүртээмж сайжирсан. 2008-2013 онд төрөлхийн тэмбүүгээс сэргийлэх нэг цэ гийн үйлчилгээг зургаан дүүрэг, найман аймагт нэвтрүүлсэн. ХДХВ-ийн халдвар эхээс хүүх дэд дамжихаас сэргийлэх хөтөлбөрийг нэвт рүүлж, тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг сур гах, урьдчилан сэргийлэлтэд шаардлагатай эмээр хангах, халд вартай эхээс төрсөн хүүх дийг хоол тэжээлээр хангах ажлуудыг хий сэн байна. 2018 оны байдлаар ХДХВ-ийн халд вартай 16 эхээс 24 эрүүл хүүхэд төрсөн. 2006 оноос ХДХВ-ийн халдвар илрүүлэх Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний хөтөл бөр нэвтрүүлснээр одоо 32 төв ажиллаж байна. Цусны аюулгүй байдлыг бүх түвшинд хан гаж, донорын цусанд ХДХВ, тэмбүүгийн шинжилгээг 100 хувь хийдэг болсон. Мөн Цус сэл бэлт, судлалын үндэсний төвд зураасан кодын систем нэвтрүүлсэн. ХДХВ-ийн халдвараас сэргийлэх “Ажлын байрны хөтөлбөр”-ийг нэвтрүүлсэн нь ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх арга хэмжээнд бусад салбарууд, хувийн салбаруудын оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн.Эмнэлгийн ажилтнуудыг ажлаа гүйцэтгэх явцад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх хөтөл бөрийг нэвтрүүлж хоёр, гуравдугаар шатлалын бүх эмнэлгүүдийг PEP (өртөлтийн дараах сэр гийлэлтийн цомог)-ээр хангасан. Анагаахын их дээд сургуулиуд, багш бэлт гэдэг сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх цөм хөтөл бөрийг боловсруулан оруулсан.
“ДОХтой хүн манай улсад байхгүй, бүрэн устсан, хүний эрх гэдэг халхавч дор бүх мэдээлэл нь нууцлагдмал байдаг гэдэг эсвэл “Худлаа нэмэгдэж байна гэдэг судалгаа, тоо баримт гаргаж олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжилт авч, мөнгө цохих нэг арга хэрэгсэл болгож байна” гэх хардлагуудад ямар тайлбар өгөх вэ?
-Аливаа арга хэмжээг хэрэгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх, үр дүнг тооцоход мэргэжлийн байгууллагын гаргасан үнэн бодит мэ дээлэл чухал ач холбогдолтой байдаг. Эрүүл мэндийн салбарын хувьд бүртгэл мэдээлэл болон энэ чиглэлээр тогтмол хийгддэг судалгааны үзүүлэлтэд үндэслэн цаашид авах арга хэмжээг тодорхойлдог. 2017 онд хийсэн ХДХВ, БЗДХ-ын тандал тын сүүлийн судалгаагаар эрчүүдтэй бэл гийн хавь талд ордог эрчүүд (ЭБЭ)-ийн дун дах ХДХВ-ийн халдварын тархалт 9.2 хувь, тэм бүүгийн тархалт 9.2 хувь, эмэгтэй биеэ үнэлэгч (ЭБҮ)-дийн дунд ХДХВ-ийн халдварын тар халт байхгүй, харин тэмбүүгийн тархалт 24 хувь, оюутан залуучуудын дунд ХДХВ-ийн халд варын тархалт байхгүй, тэмбүүгийн тар халт 0.8 хувьтай байна. Энэ нь нийт хүн амыг ХДХВ болон БЗДХ-аас сэргийлэхийн тулд нэн тэргүүнд ЭБЭ, ЭБҮ-дэд чиглэсэн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг эрчим жүү лэх, өргөжүүлэх шаардлагатайг харуулж байна
САНХҮҮЖИЛТ ЗОГСВОЛ 2030 ОН ГЭХЭД ХДХВИЙН ХАЛДВАРТАЙ ХҮНИЙ ТОО 1854 БОЛЖ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Төсөл хэрэгжүүлээгүй байсан бол дээрх тоо өнөөдрийн байдлаар хэд хүрэх бай сан бол. Энэ талаарх тооцоолол, судал гаа байдаг уу?
-2018 оны аравдугаар сард НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс Монгол дахь ХДХВ-ийн халдварын тархалтын байдлын тооцоолол хийсэн. Энэ тооцооллоор хэрэв өнгөрсөн хугацаанд Засгийн газраас урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол 2017 оны байдлаар Монгол Улсад ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо 13 639-д хүрсэн байх байсан. Энэ нь 2030 он гэхэд 58 000-д хүрэх тооцоолол гарсан. ХДХВ-ийн бага тархалтыг тогтоон барьж байгаа нь “Глобаль” сангийн санхүүгийн дэмж лэгтэй шууд холбоотой юм. Төсөл эхлэх үед ЭБЭ, ЭБҮ-ийн дундах бэлгэвчийн хэрэглээ 13 хувьтай байсан бол одоо 80-90 хувь хүрч өссөн. Төслийн санхүүжилт 2020 оныг дуустал үргэлжилнэ. Хэрэв түүнээс хойш урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн санхүүжилт зогсвол 2030 он гэхэд ХДХВ-ийн халд вартай хүний тоо 1854 болж өсөх хандлагатай байна.
Төсөл хэрэгжүүлэхдээ олон бай гууллагыг оролцуулж ажилладаг нь ямар учир тай юм бэ?
-Одоогоор бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвартай тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд, үүний 80 хувь нь ЭБЭ байна. Мөн халдвартай эмэгтэйчүүдийн 50 хувь нь ЭБҮ байна. Халдвартай ЭБЭ-ийн 31.6 хувь нь бисекс (эрэгтэй, эмэгтэй хүнтэй аль алинтай нь бэлгийн хавьталд ордог) байгаа нь нийт хүн амд халдвар тараах эрсдэл болж байна. Иймд дээрх бүлгийн хүмүүст чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх нь нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барих цорын ганц арга болох нь олон улсын туршлагаар нотлогдсон байдаг. Төрийн хүрч үйлчилж чадахгүй байгаа газар ТББ-ууд хүрч ажилладаг. Тэгээд ч би дээр дурьдсан. “Глобаль” сангийн үндсэн зарчим нь ДОХ, сүрьеэтэй тэмцэхэд иргэний нийгэм, ТББ, бусад салбарын хамтын ажил-лагааг дэмжих юм. Манайд нийт бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тохиолдлын 30 хувийг ЭБЭ-тэй ажилладаг ТББ илрүүлж ХӨСҮТ-ийн хяналтанд өгсөн. Түүнчлэн нийслэлд ЭБҮ-тэй ажилладаг ТББ гэхэд л сүүлийн гурван жилд БЗДХ-тай 340 хүнийг илрүүлж эмчилсэн. Нэг биеэ үнэлэгч долоо хоногт дунджаар дөрвөн хүнтэй бэлгийн хавьталд ордог гэж үзвэл нэг жилд давхардсан тоогоор 70 000 хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан байна.
ХДХВ, ДОХоос сэргийлэх ажиллагаа нь гей, биеэ үнэлэгч нарт түлхүү чиглэж бай гаа нь нэг талаараа тэдний толгойг илсэн хэрэг гэж үздэг хүмүүс цөөнгүй. Яагаад заавал энэ хүмүүс рүү чиглэх ёстой байдаг юм бэ. Мэдээж цаанаа учир тай байх?
-ЭБЭ, ЭБҮ, ЛГБТ (лесби, гей, бисэкс, транс жендэр) хүмүүсийг ялгаварлан га дуур-хах нь хүний эрхийг зөрчих, тэдгээрийг нуугд мал байдалд оруулах, тусламж үйл-чил гээнээс холдуулах, санаатайгаар бус-дад халдвар та раах зэрэг сөрөг үр дага ва-руу дыг дагуулдаг. Хүн өөрийн бэлгийн чиг баримжаагаа сон го доггүй бөгөөд гей бэлгийн чиг баримжаа нь тө рөл хийн байдаг. Дэлхийд насанд хүрсэн эрэг тэйчүүдийн тав хүртэлх хувь нь гей бэл гийн чиг хандлагатай байдаг. Мөн ЭБҮ-ийн 68 хувь нь биеэ үнэлж олсон орлогоороо амь жиргаагаа залгуулдаг байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажил-лагааны хөтөлбөрийн зорилт, Хөгжлийн бод лого төлөвлөлтийн хуулийн заалтыг үн дэс лэн боловсруулсан “Халдварт өвчнөөс сэр гийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн тавдугаар зорилтод “Хүн ам, ялангуяа эрс-дэлт бүл гийн хүн амд БЗДХ, ХДХВ-ийн халд вараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ ний хүр тээм жийг нэмэгдүүлэх, халд-ва рын тархалтыг буу руулах, ХДХВ-ийн халд вар, хүйсийн чиг ба римжааны илэр-хий лэлээс үүдэлтэй ялга вар лан га дуур хал-тыг бууруулах, БЗДХ, ХДХВ-ийн халд вараас урьд чилан сэргийлэх, чиг лэлээр ЭБЭ, транс жендэр болон эмэгтэй биеэ үнэ лэгч, ман суу руулах бодис тарьж хэ рэг лэгчдэд чиг лэсэн нотолгоонд суурилсан сур галт сур-талчилгааг шинэлэг хэлбэрээр зо хион бай-гуулах гэж заасан байдаг.
Нийт иргэддээ чиглэсэн ажил хийдэггүй гэх нь бий. Гэвч нийт масст үзлэг явуулах нь үр дүнгүй гэдэг. Энэ тухайд?
-Энэ төсөл бүхэлдээ л нийт хүн амд чиг-лэсэн юм. Гэхдээ халдвар тархах эрсдэл хаана илүү байна, тэр рүүгээ түрүүлж анхаарах хэ рэгтэй. Түймэр гарлаа гэхэд голомтыг нь дарахгүйгээр унтрааж чадахгүй биз дээ. ХДХВ, БЗДХ-ын хувьд нийтийг хамарсан үзлэг хийх нь өртөг өндөртэй, ач холбогдол багатай бай даг. Өнөөдөр эрүүл байсан хүн маргааш нь халд вар авах магадлалтай. Мөн бид араас нь хөөж үзлэг хийх биш, харин хүмүүс өөрсдөө эрүүл мэнддээ анхаардаг, эмнэлэгт ханддаг ханд лагатай болох нь чухал юм.