
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг анхааруулж байв.