
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын хүн ам 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 61.6 мянгаар буюу 1.9 хувиар өсжээ.
Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 78993 хүүхэд төрсний 98.1 хувь нь Монгол Улсад, 1.9 хувь нь гадаадад төрсөн байна.
Төрсөн хүүхэд өмнөх оноос 4.3 хувиар, нас барсан хүн 1518 буюу 9.6 хувиар тус тус өсжээ. 1000 хүнд ногдох төрөлт 24.4 хувь, нас баралт 5.4 хувь, ердийн цэвэр өсөлт 19.0 хувь байна.