
Хан-Уул дүүрэгт 25,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж буй 300 ортой шинэ амаржих газрын барилгын ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Уг барилгын ажлыг гүйцэтгэгч "Томо бюлдинг" ХХК нь эмнэлгийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ёстой ч одоогоор барилгын ажил удаашралтай байгаа аж. Иймд Эрүүл мэндийн яам болон бусад албаныхан хуралдаж Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Хурлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарантуяа 300 ортой эмнэлгийг гэрээнд заасан хугацаанд буюу энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.