
"Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын хоёрдугаар ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Алба хаагч нарт шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, хурандаа С.Баатаржав нар гардуулан өглөө.
Мөн энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн эцэг асан, ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд хоёр өрөө байр, шинэ оны бэлэг гардуулжээ.
Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий Газрын хэлтсийн дарга, хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр нь "ЦЭЭБ" ХХК ажилласан аж.