
Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдаанаар нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний нэг км-ыг 1500 төгрөг байхаар тогтоожээ.
Тухайлбал, эхний нэг км дотор 1500 төгрөг, дараагаас нь км тутамд 1000 төгрөг байхаар тооцжээ. Уг өөрчлөлт 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжинэ.