
"Mongolia's next top model" нэвтрүүлэг өнөөдөр ялагчдаа тодрууллаа. Энэ удаагийн нэвтрүүлэг хоёр ялагчтай байх бөгөөд эхний нэг ялагчаар талийгаач Ч.Чамин-Эрдэнийг тодруулжээ. Харин ялагчийн цом болон дагалдах 20 сая төгрөгийг түүний дүү Ч.Чамин-Эрхэст гардуулан өгчээ.
Харин хоёр дахь ялагчаар оролцогч Б.Анужин тодорч, 20 сая төгрөгийн эзэн болжээ.