
ЗХЖШ-ын удирдлагууд Катар Улсын бригадын генерал Мохамед Ал Тавиви, Тусгай хүчний командлалын штабын дарга, хурандаа Мохамед Ал Хабаби тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын үеэр хоёр улсын хамтарсан “Шийдэмгий шийдвэр” болон “Тусгай хүчний хамтарсан сургууль” гэх цэргийн сургуулилт зохион байгуулах тухай санал солилцлоо. Уулзалтад Монголын талаас ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Талууд энэ онд дээрх хамтарсан сургуулиудыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж ерөнхий ойлголтод хүрсэн бөгөөд дараа, дараагийн зөвлөлдөх уулзалтуудаар илүү нарийн төлөвлөж, сургуулиудын явагдах цаг хугацаа, сургуулийн багтаамж зэргийг тодотгох ажээ.