
Монгол, БНКУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалт 2019 оны нэгдүгээр сарын 18-19-нд Хавана хотноо зохион байгуулагдлаа. Уулзалтын үеэр талууд 2020 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх, өндөр түвшний айлчлал зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.
Мөн шинжлэх ухаан, технолог, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцаж “харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Кубын талаас манай улстай эрүүл мэнд, биотехнологийн салбар, ялангуяа чихрийн шижин өвчнийг эмчлэх, элэгний “В” болон ”Дельта” вирусыг устгах, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах, малын шүлхий болон хачиг зэрэг шимэгч амьтны эсрэг вакцин нийлүүлэх сонирхлоо илэрхийлжээ.