
Гадаад паспорт захиалах хугацааг өөрчилсөн тухай Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, өмнө нь гадаад паспортыг яаралтай үйлчилгээгээр захиалбал гурав, энгийн нь ажлын 10 хоногт гардаг байсан. Тэгвэл захиалгын хугацааг өөрчилснөөр яаралтай, энгийн гэсэн үйлчилгээ байхгүй, бүх хүний паспортыг ажлын тав хоногт багтаан гаргадаг болжээ. Ингэснээр иргэд яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөг нэмж төлөх шаардлагагүй. Шинэ паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж 32 500 төгрөгийг тушаагаад ажлын тав хоногт багтаан авах боломжтой.