
2018 оны дүн үзүүлэлтээр монголчууд өнгөрсөн онд таван улсаас нийт 637 тонн бэлэн гоймон гадаадаас импортолжээ. Үүний өртөг нь 1.9 сая доллар болсон байна. Сүүлийн жилүүдэд монголчууд бэлэн гоймон идэх нь нэмэгдэж ирсэнийг эмч нар онцолж буй бөгөөд үүнээс үүдэн ходоодны хорт хавдар ихэсч байгааг анхааруулж байна.
Бэлэн гоймон идсэний дараа хоол боловсруулах үйл ажиллагаа хэрхэн явагддаг, биед ямар сөрөг нөлөө гардаг тухай Америкийн эмч Брэден Куны хийсэн судалгааны үр дүн 2016 онд дэлхийн олон хүнийг алмайруулж байв. Түүнчлэн бэлэн гоймон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг Хюн Жун Шин тэргүүтэй Солонгосын эрдэмтэд судалж нийтэд танилцуулсан.
Дээрх судалгаануудаас харахад бэлэн гоймонг 7 хоногт хоёр болон түүнээс дээш тоогоор хэрэглэдэг хүмүүсийн зүрх судас, бөөр болон бодисын солилцооны системүүд эрс доголдсон байдаг ажээ.