
Иргэд эрх зүйн мэдлэг тааруу, мэдээлэл дутмагаасаа болж гэмт хэрэгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдын холбоотой хамтран есөн дүүргийн 152 хороонд өмгөөлөгч ажиллуулах боллоо.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан юм. “Хороодод ажиллах өмгөөлөгчид иргэдэд хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө” гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар хэллээ.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өмгөөлөгчдийг ажлын байраар хангах бөгөөд тэдэнд цалин хөлс олгохгүй юм байна.