
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд хоёр улсын цагаан сарын өдрүүдээр ажиллахгүй. Тухайлбал, цагаан сарын өдрүүд болох хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд амрах юм байна.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.