
Америкийн эрдэмтэд шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй нэгэн зүйлийн аварга загасны чулуужсан яс илрүүлэн, судлаад Галагадон нордкюстэ хэмээн нэрлэжээ. 1980-аад онд бүтээсэн “Galaga” видео тоглоомын нэрийг авсан, өнөөгийн хивсэн акулын өвөг болох эртний аварга загас 67 сая жилийн тэртээд цэнгэг усанд амьдардаг байжээ.
Эл олдворын урт нь 45 см аж. Ташрамд өгүүлэхэд, хивсэн, мөн сахалт ч гэдэг аварга загас гурав хүртэл метр урт бөгөөд өргөн, хавтгай толгойтой, хивс шиг гоёмсог хээтэй юм байна.