
Улаанбаатарт өчигдөр шөнө газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагзэнмаа "Улаанбаатарын цагаар өчигдөр 01:32 цагт Их тэнгэрийн амнаас хойш, Сүхбаатарын талбайгаас чанх урагш 10 км-т 2.5 магнитудын газар хөдлөлт болсон.
Их тэнгэр, Зайсан орчимд амьдардаг хүмүүст илүү мэдрэгдсэн байх. Чичирхийлэл мэдрэгдэж, хүчтэй дуу чимээ сонсогдсон гэсэн мэдээллийг иргэд өгч байгаа. Бид газар хөдлөлтийн тухай мэдээллийг ОБЕГ-т өгсөн" гэлээ.