
Монгол Бөхийн өргөөг тойрсон маргаантай асуудлууд шийдэгдсэн ч энэ жилийн Сар шинийн барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д зохион байгуулагдах ажээ. Барилдааны тов эцсийн байдлаар гарсан тухай Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-ний өдрийн буюу битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм.
Тасалбар Буянт-Ухаа Спортын ордны билетийн кассан дээр 10,000 төгрөгийн үнэтэйгээр 10:00-19:00 цагийн хооронд худалдаалагдаж байна.
Тасалбар шаглаж зарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй байгаа бөгөөд тасалбар худалдан авах хүсэлтэй байгаа иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэх шаардлагатай ажээ.