
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барих болжээ. 20.4 сая ам.долларын хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт барих эл цогцолбор тив, дэлхийн хэмжээний тэмцээн явуулах танхим, талбайтай байх аж.
Мөн фитнес, жүдо бөх, хүндийг өргөлт, таеквондо, сагсан бөмбөг, суугаа гар бөмбөг, хөнгөн атлетик, буудлага зэрэг пара спортын 10 төрлөөр хичээллэх, олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий танхимууд барихаар төлөвлөжээ. Ташрамд дурдахад, ХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулахад онцгой анхаарч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулсан билээ.