
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Алтантулга энэ сарын 22-ны өдөр амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж Эрдэнэт хотын "MBS HD" телевизийн хамт олны санаачлагаар "Лаатай цуглаан"-ыг Амарын талбайд өчигдөр орой зохион байгууллаа. Тус цуглаанд талийгаачийн ар гэрийнхэн болон Эрдэнэт хотын олон иргэд оролцлоо.
Энэ үеэр цугласан иргэд идэр залуугаараа Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ гvйцэтгэж яваад амь насаа алдсан залуу иргэнийхээ төлөө харамсан үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийллээ.





