
Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох "Транспэрэнси интернэйшнл" олон улсын байгууллагаас Дэлхийн улс орнуудын 2018 оны авлигын индескийг танилцууллаа.
Тус тайланд Монгол Улсын авлигын түвшин 2015 онд 39 оноотой 72-р байранд, 2016 онд 38 оноотой 87-р байранд, 2017 онд 36 оноотой 103-р байранд, 2018 онд 37 оноотой 93-р байранд эрэмбэлэгдэж байна. Судалгаанаас харахад Монгол Улсын авлигын түвшин өнгөрсөн онд нэг оноогоор нэмэгдэж, 10 байраар урагшилжээ.