
Автомашин үйлдвэрлэгч Nissan компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Карлос Гон Японд баривчлагдсаныхаа дараа өгсөн анхны ярилцлагадаа өөрийг нь компанийн дээд удирдлагуудын оролцоотойгоор “урвалт далд явуулгын” үүдэлтэйгээр халсан гэж мэдэгджээ. Японы эдийн засгийн мэдээллийн “Nikkei” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр “Nissan” компанийн удирдлагууд тус байгууллагыг Францын “Renault” компанитай нэгдэх төлөвлөгөөг зогсоох зорилготой гэж буруутгасан байна. Өөрийг нь баривчлахад хүргэсэн шалгалт түүний хамтран зүтгэгч байсан тус компанийн топ менежер Хирото Саикавогийн өгсөн мэдээлэл дээр үндэслэгдсэн гэж Карлос Гон үзэж буйгаа ажээ. Учир нь тэрээр нэгдэх төлөвлөгөөг Хирото Саикавотай хэлэлцэж байсан аж.
“Nissan” компанийн мэдэгдсэнээр бол Карлос Гон хэдэн жилийн турш албан ёсны мэдээлэлд өөрийн нөхөн олговрын хэмжээг дутуу тэмдэглэж байсан бөгөөд үүнд нь тус компанийн гүйцэтгэх захирал Грен Келли тусалдаг байсан тухай мэдэгджээ. Сүүлийн мэдээллээр Грег Келли ч мөн саатуулагдсан байна. Эл нүсэр компанийн толгойлогч асан санхүүгийн зохицуулаа албанаас нуусан мөнгөний хэмжээ 44,0 сая долларт хүрээд байгаа аж. Карлос Гоныг хуулийн байгууллага саатуулсны даараа Mitsubishi болон Nissan компаниуд албан тушаалаас нь халсан бол “Renault” компанийн захирлын суудлаасаа Гон өөрөө сайн дураараа огцорчээ.