
Сүүлийн жилүүдэд “Шагайн харваа” нь гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг болсон бөгөөд манай улсын өвлийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн билээ. Энэхүү үндэсний спорт нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэгдсэн.
Уламжлалт шагайн харвааг сэргээх, харваачдийн залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулах ажээ.