
Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил гарч зугтсан хэмээн эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл тухайн цэрэг ОХУ-ын Тувад амиа алджээ. Оросын хилчдэд бүслэгдэх үедээ өөрийнхөө амийг егүүтгэсэн гэх мэдээлэл байна.
ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан хэрэг учраас Оросын хуулийн байгууллага шалгана гэсэн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өглөө.
Тухайн цэрэг нь Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдсан аж. Тэрээр ямар шалтгааны улмаас оргосон нь одоогоор тодорхойгүй байна.