
Өнөөдөр гадаа -19 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 4-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 35 дахь өдөр бөгөөд он дуусахад 330 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.50, юань 390.50, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 13.30 цагаас Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оны Зам, тээврийн салбарын ажлын үр дүн, 2019 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.
- Цагаан сарын Битүүний өдөр тохиож байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2004 онд программ зохиогч Марк Цукерберг нийгмийн сүлжээний Фэйсбүүк цахим хуудсыг үндэслэжээ.
- 2003 онд Югославын холбооны бүгд найрамдах улс нэрээ өөрчилж Серби, Монтенегро болж хоёр хуваагдав.
- 1999 онд Нью-Йорк хотод цагаачилж ирсэн Амаду Диаллог ямар ч зэвсэггүй байхад нь цагдаа нар 41 удаа буудан хороов. Энэ нь Америк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэсэн юм.
- 1992 онд Венесуэлийн ерөнхийлөгч Карлос Андрес Перезийн эсрэг төрийн эргэлтийг Уго Чавес удирдан эхлүүлжээ.
- 1976 онд Гуатемал, Гондурас улсуудад хүчтэй газар хөдлөлт болж 20 гаруй мянган хүн амь насаа алдав.
- 1961 онд Ангол улс Португалийн эзлэн түрэмгийллээс мултрахын тулд дайн дэгдээв.
- 1948 онд Цейлон улс Их Британиас тусгаар тогтнов.