
Билгийн тооллын 17 дугаар жарны айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн мэндийг нийт элэг нэгт монголчууддаа www.unuudur.mn сайтын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Шороон гахай жилдээ бурхад хойморт нь заларч, буян номын гэгээ тооноор нь цацарч, өтгөс буурлууд халуун бүлээрээ чуулж, элбэг дэлбэг, эв эетэй, цаг бусын зовлонгүй, барцадгүй мэнд, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай, санасан бүхэн тань гагцхүү номын ёсоор сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг монгол түмэндээ өргөе. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Нохой жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Гахай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.