
Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид энэ өдрүүдэд МХЕГ-ын даргын 2020 оны “Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах" тухай 01/01 тоот албан даалгаврын дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд хуурай аргаар ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Мөн зорчигчдоос асуумжийн хуудсаар эрүүл мэндийн мэдүүлэг авч, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ДЭМБ болон Эрүүл мэндийн яам, холбогдох бусад байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг өгч ажиллаж байгаа ажээ.