
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн, Монголын гэрэл зурагчдын уралдааны тэргүүн байрын шагналт Чулуубаатарын ГАНБАТЫН "Уурга шүүрлээ" бүтээл Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны "Алтан агшин" төрөлд 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас III байр эзэлжээ.
Шагнал гардуулах ёслол Унгарын Будапешт хотод өчигдөр болсон юм.