Энэтхэгийн эдийн засаг 2023 оны дөрөвдүгээр улиралд хүлээгдэж байснаас хамаагүй хурдацтай өсжээ. Тоо баримтаас харахад ДНБ гуравдугаар улиралд 8.4 хувиар өссөн нь хувийн хэрэглээний өсөлт, үйлдвэрлэл, барилгын салбарын идэвхтэй үйл ажиллагаатай холбоотойгоор Reuters-ийн санал асуулгын 6.6 хувийн өсөлтийн хүлээлтийг давсан байна.
Дөрөвдүгээр улирлын үзүүлэлт өмнөх улирлаас 7.6 хувиар өссөн байна. Тиймээс Энэтхэгийн засгийн газар 2024 оны санхүүгийн жилийн ДНБ-ий өсөлтийн төлөвийг өмнө нь 7.3 хувь гэж таамаглаж байсныг 7.6 хувь болгон өсгөв.
Эх сурвалж: www.Cnbc.com