Англи хэлний дүрмийг ном, сурах бичиг, цахим сүлжээ ашиглан сурах боломжтой ч дуудлага, ярианы дадлага хийх боломж тэр бүр олддоггүй. Тиймээс ч Америкийн соёл мэдээллийн төв англи хэлний яриа, зөв дуудлагын хичээлийг үнэ төлбөргүй заах гэж байна.
Хичээл өнөөдөр болон маргааш 14.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох юм. Хичээлийг мэргэжлийн англи хэлний зөвлөх Николь Кауп заана.
Түүнчлэн тус төв англи хэл сурах хүсэлтэй залууст зориулан уншиж ойлгох чадварыг сайжруулах зорилготой “Улаанбаатарын англи номын клуб” байгуулжээ. Клубийн гишүүд баасан гариг бүр англи хэлний туслах багш Эмили Оксфорд-той уншсан номынхоо тухай ярилцаж, ярианы чадвараа ч сайжруулах боломжтой.
Аравдугаар сард Америкийн зохиолч Шарлот Пэркинс Гилмэний “Шаргал ханын цаас” зохиолыг ярилцах юм. Тус номыг http://www.gutenberg.org/ebooks/1952 цахим хуудсаар орж, татаж авах боломжтой аж.