Монголчууд нэг үеэ бодоход аялалд “гар татахгүй” болж, өвөл нь гадагшаа, зун нь дотооддоо хөндлөн гулд аялсаар юм үзэж, нүд тайлав. Гэвч жилжилийн зун нэглдүр зураг давтагддаг нь хаа дуртай газартаа хаяа хатган аж төржирсэн нүүдэлчин улс өнөөхэр гол, нуурын эрэг дагуу хүссэн байршилдаа аяны дөрөө мулталж, майхнаа зоон, хонож өнждөг. Хэрлэн, Онон, Туул, Сэлэнгэ, Орхоноос эхлээд Хөвсгөл, Увс, Буйр, Хяргас, Хар-Ус, Өгий, Тэрхийн цагаан, Улаагчныхар нуур гээд Монголын хамгийн үзэсгэлэнтэй нуур, гол мөрний эргэн тойронд машин, майхан хөглөрч, аялагчид харсан зүгтээ “морь харна”. Борооорохоор өнөөх ньхөрсөөр дамжин эргээд нуур, голдоо “цутгана”. Маргааш нь тэр усаар хүүхдүүд байлдаж тоглон, хүмүүс хоол ундаа хийж, зарим нь сэлж, нэг хэсэг нь загас дэгээдэж зогсоно.
Энэ бол зөвхөн иргэдийн ухамсрын асуудал биш. Монголчууд харин ч байгаль дэлхийгээ хайрладаг ард түмэн. Тиймээс үүнийг төрийн шат шатны байгууллагын аливаад сэтгэлгүй, хариуцлагагүй, зохион байгуулалтгүй ханддагийн бодит үр дагавар гэж харахаас аргагүй. “Жилд хоёр сая жуулчин хүлээж авна” гэх мега зорилго хэдэн жилийн өмнөөс тавьсан хэрнээ аялал жуулчлалын гол бүс нутгууддаа ч хүн наад захын физиологийн хэрэгцээгээ түвэг чирэгдэлгүйхэн шиг шийдэх боломж нөхцөлийг бүрдүүлж хүчрэлгүй өнөөг хүрсэн. XXI зууны соёлжиж иргэншсэн дэлхий ертөнцөд томоохон гол, мөрөн, нууруудынхаа эргэн тойронд албан ёсны тэмдэг тэмдэглэгээтэй аялагчид байрлах бүс, кемп байтугай, ариун цэврийн нэгдсэн байгууламж байхгүй, хогийн цэгч үгүй, харуул манаа, хяналтгүй атлаа аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьдаг нь үнэндээ ичгэвтэр.
Жил бүр хэдэн арван мянган дотоодын жуулчид заавал зорьж очдог аймгууд, байгалийн үзэсгэлэнт газруудыг Үндэсний статистикийн хорооноос судлаад гаргаад л байдаг. Ядаж тэдгээр нуур, голуудынхаа ойр орчимд нэгдсэн ариун цэврийн байгууламж төлөвлөөгүй байж аялагчдыг “Байгаль битгий бохирдуул” гэж хоосон уриалах нь бодит шийдэл биш. Хүн очиж байгаа газарт янз бүрийн хэрэгцээ гарна, хог хаягдал үүснэ. Харин тэр хэрэгцээг төр, орон нутаг зохион байгуулалттайгаар шийдэж өгөх ёстой.
Наанадаж, нуур, голын эрэг дагуу тусгайлан төлөвлөсөн кемпийн бүсүүдийг бий болгож, тэдгээрийг газрын зураг дээр тодорхой тэмдэглүүлэхээс эхлээд QR код бүхий мэдээллийн самбартай, автомашины зогсоолтой, майхан барих талбайтай, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай, гэрэл цахилгаантай, гал түлэх зориулалтын тусгай талбайтай баймаар. Цаашлаад саарал ус асгах зориулалтын талбайтай, хогийг нь ангилан цуглуулах цэгтэй, тогтмол тээвэрлэдэг тогтолцоотой байхаас гадна тухайн газрын дүрэм журам хийгээд зөрчил гаргавал торгуулийн хэмжээ нь тодорхой, яаралтай холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг ч аялагчдад нэг дороос хүргэдэг болох шаардлагатай байна. Үүнийг хийхэд заавал улсын төсөвт дарамт үүсгэлгүй, тухайн аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, хувийн хэвшил, аялал жуулчлалын мэргэжлийн холбоодтой хамтарсан концессын болон менежментийн гэрээгээр хэрэгжүүлэх боломжтой.
Автомашин тутмаас бага хэмжээний үйлчилгээний хураамж авч, түүгээрээ дэд бүтэц, боловсон жорлон, хог тээвэрлэлт, аюулгүй тав тухтай амраах баталгаа бүхий харуул хамгаалалтын зардлаа санхүүжүүлдэг тогтолцоог олон улс амжилттай хэрэгжүүлдэг. Тусгайлж тэмдэглэсэн бүсээс гадуур майхан барьж, хүссэн газраа морио тушаад орхидог шигээ автомашинаа хаа сайгүй байрлуулж, ил задгай бие засан, байгальд хог хаявал торгуультай, түүнийгээ заавал төлүүлдэг болоход орон нутгийн удирдлагууд ч анхаарч, хариуцлагаа хамт хүлээх ёстой юм. Жил бүр дотоод, гадаадын хэдэн мянган жуулчин хүлээн авдаг мөртлөө олигтой ганц ариун цэврийн байгууламжгүй, хог хаягдлын менежментгүй хэвээр байвал тухайн аймаг, сумын удирдлагын үйл ажиллагааг оны эцсээр үнэлж дүгнэхдээ шалгуур болгох хэрэгтэй. Аялал жуулчлалаас орлого олж байгаа бол байгаль хамгаалалд ч мөн адил хөрөнгө оруулдаг байх нь шударга зарчим юм. Үүнд хууль тогтоогчид анхаарч, аялал жуулчлалын холбоод, хувийн хэвшил, орон нутгийнхантай хамтран дорвитой өөрчлөлт хийхгүй бол Монголын онгон дагшин байгалийн нүүр царай болсон үзэсгэлэнт нуур, гол мөрнүүдэд мөдхөн нөхөж баршгүй сүйрэл авчрах вий.
Л.Аргамжин