
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 women’s series” дэлхийн гран при цувралтэмцээн үргэлжилжбуй. БНХАУ-д зохион байгуулсан “FIBA 3x3 women’s series Jinan stop 2026” зургаа дахьцувралд Монголоосдасгалжуулагч Стив Серийн удирдлагад “Улаанбаатар амазонс”, “Монгол”, “Сүхбаатар” багийнхан улсаа төлөөлжоролцов. Хэсгийн сүүлийн тоглолтод “Монгол”, “Сүхбаатар”-ынхан тэмцээнээөндөрлүүлсэн бол“Улаанбаатар амазонс”-ынхон цаашүргэлжлүүлсэн билээ. Манайхан хэсгийн шатныэхнийтоглолтооФранцын “Paris region IDF” багийнхантайөрнүүлж, нэмэлт цагт 13:11-ээр хожиж, сүүлийнхэд нь Тайландын шигшээд 19:20-иорялагдан хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан. Шөвгийн наймд өмнөд хөршийн хүчирхэгбагийг21:18-аар илүүрхэж, хагас шигшээд Японы “Mitsubi¬shi electric” багийнхантай ширүүхэн өрсөлдсөнийэцэст 18:17-гоор ялсан юм. Алтан медалийн төлөөФранцын шигшээтэймөн эн тэнцүүхэн тоглож, нэмэлт цагт 20:19-өөр буулган авч түрүүллээ. ТэднээсО.Хулан тэмцээнийшийдвэрлэх чухалмөчүүдэд багаа хошуучлан гайхалтайтоглолтуудыгүзүүлж, хамгийн үнэцэнтэйтоглогч (MVP)- оор шалгарав. Түүнээс гадна багийн гишүүдээс Кейли Труонг финалд найман оноо авч нөхдөөманлайлсан болАмари Робинсон аваргын төлөөх шийдвэрлэх оноог авчирсан. Энэулирлын хоёр дахьтомцувралын аваргаар тодорч, 14 000 ам.долларын эзэн болсон “Улаанбаатар амазонс”-ынхон Индонезын Батамхотод энэсарын 23-24-нд болох долоо, ЯпоныТокиод ирэх сарын 1-2- нд эхлэх наймдахьцувралтэмцээнд оролцох нь. Тэд эх орондоо өнгөрсөн сард болсон тав дахьцувралд түрүүлж, хөгжөөн дэмжигчдээбаярлуулсан.